АНГИЛАЛ
Түүхэн зохиол
ХУДАЛДААНД
2020
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
197
Нүүр
ISBN-13
9789919233556
ХЭМЖЭЭС
245 x 145 x 18 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Үйл явдал 16 дугаар зууны дунд үед өрнөнө. Баруун зүүн Монголд цуутай их зурхайч гэнэт сураггүй болж, хожим түүний охинтой өндгөн сүй тавьсан айл аргаа барахдаа хүүгээ өөр бүсгүйтэй гэрлүүлнэ. Тэр айл нь Батмөнх даян хааны хүргэн Баасан тавнангийнх юм. Гэтэл хоёр жилийн дараа зурхайчийн бага эхнэр гарч ирэн Баасан тавнангийнханд хэл өгнө. Баасан тавнангийн ач хүү Дархан ноён Ашидмөнх, их зурхайчийн ууган охин Номундара хоёрыг нялхад нь өндгөн сүй тавьжээ. Дархан ноёны хатан өвчнөөр өөд болсон байсан тул, зүүн Монголоос өндгөн сүйт бүсгүйгээ буулгаж авчрахыг өвөг эцэг нь ач хүүдээ захижээ. Дархан ноён Ордосоос сүйт бүсгүйгээ буулгаж аваад буцах замд асар их саад тотгор тохиолдож, залуу хос хувь тавилангийн эрхээр салж одно...

Үзүүлэлт

ISBN-139789919233556
Худалдаанд гарсан огноо2020-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо197 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин245 гр
Хэмжээс245 x 145 x 18 мм

Зохиолчийн талаар

Зохиолч Б.Шүүдэрцэцэг буюу Баатарсүрэнгийн Тогтохбаяр нь Нийслэлийн 5-р дунд сургууль төгсч, Эрхүү хотын Улсын Их Сургууль, МУИС-ийг сэтгүүл зүйн бакалавр, магистр зэрэгтэйгээр суралцаж төгссөн. 'Шүүдэр продакшн'-ы захирал, зохиолч. Монголын эмэгтэйчүүдийн сангийн 'МОНЭС' Удирдах зөвлөлийн гишүүн, Олон улсын 'Эмнести интернэшнл' байгууллагын эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүн. 2007 онд түүний 'Шүрэн бугуйвч' туужаар 'Сас Пикчерс' студи кино бүтээж, тухайн жилдээ хамгийн ашиг орлоготой 2 киноны нэгээр шалгарч байсан. 2010 онд хэвлүүлсэн 'Домогт Ану хатан' романаараа 'Монголын уран зохиолын шилдгийн шилдэг' номын шагнал хүртэж, үндэсний бестселлер номоор шалгарч байсан. 2011 онд 'Ану хатан' түүхэн жүжиг бичиж УДЭТ-т тоглуулж байсан. 2011-2013 онд 'Ану хатан' түүхэн уран сайхны киногоо бүтээж, Үндэсний кино наадам 'Академиа Авардс-2013'-с 'Шилдэг кино зохиол', 'Шилдэг хөрөнгө оруулалт', 'Шилдэг эрэгтэй туслах дүр'-ийн шагналуудыг тус тус хүртсэн. 2013 оны Хонконг, Бээжингийн кино фестивальд оролцон Golden Network Asia LLC-ийн зуучлалаар Каннын кино фестивалийн үеэр АНУ, Өмнөд Солонгос, Канад, Өмнөд Хятадад DVD, IPTV зах зээлд худалдах хэлцэл хийснээр олон улсын зах зээлд гаргажээ. 'Ану хатан' түүхэн уран сайхны кино нь 2014 оны 9-р сарын 9-нөөс АНУ-д 'Warrior Princess' нэрээр DVD болон amazon.com, Wallmart сүлжээгээр худалдаалагдаж байна. 'Ану хатан' киногоороо Манжийн Монголын түүхэн 33 том тулалдааны нэгэнд тооцогддог Зуун модны байлдаанд бүслэлтэнд орсон эр нөхрөө аврахаар амь хайргүй дайран орж нөхрөө авраад өөрөө эрсэдсэн эрэлхэг монгол Ану хатны амьдралаар Монголын түүхэнд эмэгтэйчүүд хэрхэн идэвхтэй үүрэг гүйцэтгэж байсныг товойлгон харуулсан. Энэ талаар Массачусетсийн Технологийн Институтын судлаач Б.Мандухай 'Ану хатан кино феминист бүтээл болох нь' хэмээх нийтлэл бичжээ. Оны шилдэг ном шалгаруулах 'Grand Book' шалгаруулалтаар 'Шүрэн бугуйвч' туужаараа 2007 оны 'Онцлох ном', сонгомол өгүүллэгийн 'Шүүдэрцэцэг' CD- гээрээ 2008 оны 'Онцлох ном'-ын шагнал, 'Домогт Ану хатан' романаараа 'Монголын уран зохиолын шилдгийн шилдэг ном'-ын шагналуудыг хүртсэн. Утга зохиолын салбарт 2009 оны 'Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй' шагнал, 2011 онд 'Гранд' сэтгүүлийн нийгэм соёлын салбарын 'Grand Lady', 2012 оны нийслэлийн бүтээлч эмэгтэй гэсэн номинациар 'Гоо сарнай' шагнал авсан. 2013 оны 'Академиа Авардс' үндэсний кино наадмаас 'Ану хатан' киногоороо 'Шилдэг кино зохиол'-ын шагнал хүртэж байсан.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй