Чингис хааны менежментийн товчоон
Өвөг дээдэс маань хойч үеэ түүхээ гээлгүй, марталгүй амьдарч дараа дараагийн үе удамдаа өвлүүлэн залгамжлуулахыг хичээж ирсэн түүхтэй. Түүхээ, удам судраа мэдэхгүй хүнийг ойд төөрсөн сармагчин лугай зүйрлэдэг. Түүх бол ирээдүйн хамгийн мэргэн багш мөн хэмээн сургадаг. Монголчууд бид түүхээ мэддэг ухаантай ард түмэн. Баялаг, түүхтэй түүнээсээ сургамж авдаг ард түмэн хөгжих жамтай тул Бидний монголчуудын ирээдүй гэрэлтэй байх нь гарцаагүй. Бидний түүхэнд, ялангуяа менежментийн түүхээс сурах, санаа авах,сэдэж хөгжүүлэх олон зүйл байгааг олзуурхан энэхүү номыг тэрлэв.