Чингисийн цагаан үүл

Main cover


АНГИЛАЛ
Түүхэн зохиол
ХУДАЛДААНД
2020
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
203
Нүүр
ISBN-13
9789919235567
ХЭМЖЭЭС
210 x 140 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Чингиз Айтматовын 2 тууж. Нэг нь домогт сэдэвлэсэн, нөгөө нь хайр сэтгэлийн тухай өгүүлсэн бүтээл. Чингисийн цагаан үүл нь өөрийнхөө Зуунаас ч урт өдөр романд зориулж бичсэн тууж юм. Харин Улаахан алчууртай хонгор минь туужид залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлнэ.

Үзүүлэлт

ISBN-139789919235567
Худалдаанд гарсан огноо2020-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо203 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин230 гр
Хэмжээс210 x 140 x 15 мм

Зохиолчийн талаар

Чингиз Айтматов нь орос, хиргиз хэлээр уран бүтээлээ туурвидаг зохиолч байв. Тэрээр Кыргызстаны утга зохиолын хамгийн том төлөөлөгч юм.

Айтматовын эцэг эх нь ЗСБНКиргиз улсын Шекер хотод ажилладаг байв. Чингиз гэдэг нэр нь Монголын их хаан Чингис хааны нэр юм. Хүүхэд байхдаа бусад киргизчүүдийн адил гэр бүлийн хамтаар нүүдэллэн өсчээ. 1937 онд түүний эцэг "буржуйлаг национализм"-ын хэрэгт холбогдон Москвад баривчлагдаж, 1938 онд цаазлагдсан байна.

Тэрээр төрөлх хотдоо сургуульд суралцаж, 14 настайгаасаа тосгоны зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг хийж байв. Мөн татвар цуглуулагч, ачигч, инженерийн туслах гэх мэт олон янзын ажил эрхэлж байжээ.

1946 онд Айтматов Фрунзе хот дахь Киргизийн Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуулийн мал аж ахуйн салбарт элсэн орж суралцав. Хожим 1956 - 1958 онд Москва дахь Максим Горькийн нэрэмжит Утга Зохиолын Дээд Сургуульд суралцаж, зохиолч мэргэжилтэй болжээ. Төгссөнийхөө дараа 8 жил "Правда" сонины газарт ажиллав. Түүний орос хэлээр гаргасан анхны бүтээл нь 1952 онд Сонин түгээгч Жиуйо, Ашым нэртэй гарчээ. Киргиздээ анхны бүтээлээ Ак Жаан (Цагаан бороо) нэрээр 1954 онд гаргасан бөгөөд түүнийг алдарт хүргэсэн Жамиль-аа 1958 онд хэвлүүлжээ. 1980 онд анхны роман Зуун жилээс ч урт өдөр нь хэвлэгдсэн бол удаах роман Цаазын тавцан нь 1988 онд хэвлэгдсэн байна.

Айтматов 2008 оны 5 сарын 16-нд бөөрний дутагдлын улмаас Германы Нюрнберг хотын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад мөн оны 6 сарын 10-нд 79 насандаа хатгаагаар нас баржээ. Тэрээр 1963 онд Жамиль зохиолоороо Лениний одонгоор шагнуулсан бол Баяртай, Гульсары! зохиолоороо ЗХУ-ын төрийн шагнал хүртэж байжээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй