Монгол орон судал
МУИС-ийн багш Ч.Баттулгын дэлгэн барьж буй энэхүү бүтээл танд Монголын тухай цогц мэдлэг, иж бүрэн мэдээлэл өгөхүйц агуулгын багтаамж ихтэй, сэдэв өргөн дэлгэр, сургалтын ач холбогдолтой төдийгүй номынхоо бүтэц, зохиомж, агуулгыг логик учирзүйн холбоотой, систем дэс дараатай өрнүүлэн бичсэн байна. Тухайлбал, Монгол улсын тухай, Монгол улсын засаг захиргааны нэгж ба нутаг дэвсгэр, хүн ам, монгол орны байгаль цаг агаарын онцлог, байгалийн баялаг гээд ерөнхий мэдээллээс уруудуулаад монголчуудын эрхэлдэг аж ахуй, оромж сууц, хувцас хунар, хоол хүнс, тоглоом наадгай гээд эд өлгийн зүйлс, улмаар монголчуудын оюуны өв соёл, үндэсний урлагийн гайхамшиг, монголын түүх, шашин, хэл, соёл, боловсрол, ёс заншлын сэдвүүдийг хамарчээ.