Математик - Тоо тоолол хөгжүүлэх карт
Математикийн хичээлийн хүрээнд хүүхэд юмсыг тоолох, өгүүлбэртэй бодлого бодох, хэлбэр дүрсээ харьцуулан хувааж орон зайг баримжаалах, эд зүйлсийг хэмжиж дүн тоог нь илэрхийлэх чадваруудыг эзэмших шаардлагатай байдаг. Энэхүү “Тоо тоолол хөгжүүлэх карт” нь хүүхэд тоог нүдлэх, нэрлэх, 0-10 хүртэлх тоонуудыг ашиглан энгийн бодлого бодох, тоо болон эргэн тойронд байгаа эд зүйлсийг харьцуулан жишиж их бага, тэнцүү ба тэнцүү бишийг олж энгийн өгүүлбэртэй бодлого зохион бодож сурахад зориулагдсан болно. “Тоо тоолол хөгжүүлэх карт”-ууд нь дараах үндсэн 3 төрлөөс бүрдэнэ • 0-9 хүртэлх цифрийн карт – 3 ширхэг • 10-ын цифрийн карт – 2 ширхэг • Тэнцүү, тэнцүү биш, нэмэх, хасах тэмдэгтүүд – 5 ширхэг Хүүхэд эдгээр картуудаас сонгон 100 хүртэлх тоог бүтээн математикийн энгийн бодлогод хөгжилтэй аргаар суралцах боломж бүрдэж байгаа юм.