Үйлийн үрийн саруул толь
Энэ номын дотор 'Хутагтууд бие нь чилээрхэх зовлон байлаа ч сэтгэл нь хямардаггүй учир Хутагт хэмээдэг. Эгэл төрөлхтөнүүд бие нь өвдвөөс сэтгэл нь хямарна. Бие өвдөхийн дээр сэтгэл өвдөх нэмэгддэг тул нялхас гэдэг. Үйлийн үрийг үлгэрлэвээс цаасан дээр дарсан тамганы дардас мэт, тамганы хээ муруй хазгай бөгөөс цаасан дээр тийм л хээ дарагдана. Түүнчлэн эдүгээ сайхан муухайг харах, сайн муу үг ямар мэт өгүүлсэн тэр даруйгаас сэтгэлд хүсэл төрдөг' гэсэн мэргэн сургаалууд бий. Энд мөн сайн муу 51 үйлийг жагсаан тус бүрээр нь номлосон буй.