Тэр бөх хэний хэн бэ?
Монгол бөхийн 100 жилийн хугацаанд гаргасан дээд амжилтууд, аварга, арслан, гарьд, заан цолтнууд, алдартай бөхчүүдийн талаарх наргиа үг, тэдний хэлсэн үг, бөхийн тухай зүйр үгс багтсан болно. Монгол бөхийн барилдааны хамгийн дээд амжилтыг ХХ зуун, ХХI зууны эхэн үеийн байдлаар үзүүлэв. 100 жилд тохиосон хамгийн анхны, ууган, отгон, цорын ганц гэх зэргээс гадна хамгийн гээд тодотгон сонирхуулж болох зарим үзүүлэлтийг бас оруулсан болно.