Гэрийн цагаан толгой
Гэрийн цагаан толгой
5-6 настай хүүхдийн оюун санаа, бие сэтгэл, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцсэн, ой тогтоолтын аргаар түргэн хугацаанд үсэг сурч, уншиж, бичиж сурна. Уншиж сурахдаа үсэг, үе нь эхний үсэг орсон зургаар үлгэр зохиож тогтооно. Үлгэрийг хүүхдүүд өөрсдөө янз бүрээр зохиох боломжтой. Эгшиг 7 үсгэн дээр жишээ үлгэр оруулсан байгаа. Эгшиг 7 үсгэн дээр үлгэр давтагдаж, гийгүүлэгч үсэг нэмэгдэх үед сайн тогтоосон нэг эгшиг үсгээ хасаад үлгэрээ үргэлжлүүлэн зохионо. Дараагийн гийгүүлэгч үсэг нэмэгдэхэд сайн тогтоосон нэг эгшиг үсгээсээ хасаад үлгэрээ зохионо гэх мэтээр үсэг нэмэгдэж тогтоосоор 20-оод хоногийн дараа үсгээ тогтоож дуусаад, уншина. 5-6 настай хүүхдүүдийн гарын булчингийн үйл ажиллагаа бүрэн хөгжиж гүйцээгүй байдаг тул бичих даалгавар багатай, зурах, будах дасгал оруулсан нь хүүхдийн сонирхолыг татаж залхахгүй, уйдахгүйгээр хийж гүйцэтгэнэ. Мөн 6 настай 1-р ангийн хүүхдүүд үзэх боломжтой, номыг дахин дахин уншиж, хэрэглэх боломжтой. Эцэг эхчүүд хүүхдүүддээ заах, хөл хорио тогтоосон үед гэрээр сурахад танд тусална.
