АНГИЛАЛ
Гэр бүл, эрүүл мэнд
ХУДАЛДААНД
2020
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
304
Нүүр
ISBN-13
9789919238636
ХЭМЖЭЭС
208 x 145 x 18 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

“САХАР” ном нь орчин үед сөхөгдөөд буй хамгийн чухал сэдвийн нэг болох шим тэжээл, тэр дундаа чихэрлэг хүнсний хэрэглээ ба түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаархи шинжлэх ухааны үндэслэлтэй, олон төрлийн судалгаа шинжилгээний дүнг хамруулсан бүтээл юм. Энэхүү бүтээл нь 304 хуудастай, 5 бүлгээс бүрдэнэ. Нэгдүгээр бүлгээр сахарын тухай ойлголт, хоёрдугаар бүлэгт нэмэлт чихрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар, гуравдугаар бүлэгт чихэр ба хүүхэд гэсэн сэдвийг хөндөж, дөрөвдүгээр бүлгээр сахарын хэрэглээг хэрхэн багасгах талаар, тавдугаар бүлэгт чихрийн тэнцвэрт хэрэглээний тухай тус тус дэлгэрэнгүй авч үзсэн. Дэлхий дахинд нүүрлээд байгаа хэт таргалалт болон энэ эмгэгийн үндсэн шалтгаануудын нэг болох сахарын хэтэрсэн хэрэглээг Монгол хүнд таниулан сэрэмжлүүлэх, тэнцвэрт хэрэглээг дэмжих, энэ талаархи мэдлэгийг таниулан тэлэхэд “САХАР” номын зорилго оршино. Зөвхөн сахарын талаархи энэ сэдвийг нухацтайгаар авч үзэн дэлгэрэнгүй таниулсан, шинжлэх ухаанч ном монгол хэл дээр хараахан хэвлэгдээгүй нь энэ номын онцлог юм. Сэдэвт холбогдох хамгийн сүүлийн үеийн судалгааны ажлуудыг түүвэрлэн жишээ болгож, мэргэжлийн сэтгүүлч хүний өнцгөөс харьцуулан дүгнэж бичсэн.

Үзүүлэлт

ISBN-139789919238636
Худалдаанд гарсан огноо2020-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо304 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин375 гр
Хэмжээс208 x 145 x 18 мм

Зохиолчийн талаар

-Би өөрөө олон жилийн турш амттаны хамааралтай байсан. Энэ зуршлаасаа салахаар шийдсэн ч монгол хүний бичсэн, надад тус болох ном байхгүйг анзаарсан юм. Надад чихэр, шоколад, ундаа, жигнэмэг, нарийн боов, бялуу гээд амттан идэхгүй өдөр гэж байдаггүй байсан. Харин Лондонд шим тэжээлийн чиглэлээр сурснаар чихэрлэг амт давамгайлсан хооллолтоо тэнцвэртэй байдлаар сольж чадсан. Ингэснээр миний амьдралд олон эерэг өөрчлөлт гарсан. Тиймээс өөртэйгөө ижил нөхцөлд байгаа хүмүүст хэрэг болох үүднээс ном бичихээр шийдсэн юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй