Энэ бол маркетинг: Бусдын асуудлыг харж сурахаас нааш таныг хэн ч тоохгүй
Энэ бол Маркетинг: Бусдын асуудлыг харж сурахаас нааш таныг хэн ч тоохгүй.
Сүүлийн 30 гаруй жилийн турш Сет Годин сая сая энтрепренер, бизнесийн манлайлагч, фэнүүддээ ажлын урам зориг төдийгүй амьдралын утга учрыг ойлгуулж чадсан юм. Тэрбээр анх удаа өөрийн маркетингийн мэргээ ухаан, үнэтэй туршлагаа энэхүз номондоо багцлан танд хүргэж байна.
Түүний сайн маркетер өөрийн компанийнхаа асуудлыг аргацаахын тулд хэрэглэгчдээ хэзээ ч ашигладаггүй, харин ч бусдад тулгарсан асуудалд шийдэл олох зоиилгоор маркетинг хэрэглэдэг гэдэг санаа юм. Хүчирхэг маркетингийн суурь нь өгөөмөр сэтгэл, бусдын зовлон бэрхшээлийг ойлгох чадвар, энэ бүхнийг удирддаг оюуны хөдөлмөр дээр оршдог.
Одоо худал хэлж, хүчээр ухуулга хийн, спам сурталчилгаа илгээдэг ичгүүртэй үйлдлээ зогсооё.
Бусдын анхаарлыг түрхэн зуур татахын тулд үргүй зардал гаргаж, төсвөөрөө тоглодгоо зогсооё.
Бусдын асуудлыг түрүүлж харж чадахгүй бол таныг хэн ч тоож харахгүй.