Менежер бүр хүний нөөц
Энэхүү номноос зорилтот уншигчид ялангуяа хүний нөөцийн мэргэжлээр болон аль ч түвшний менежер, удирдах албан тушаалд ажиллаж буй удирдах ажилчид Аз жаргалтай, Оролцоотой ажилтан бий болгох зөвлөмж, ажилчдын судалгааны бэлэн асуулга, Хүмүүн капиталын стратеги төлөвлөлтийн бэлэн загвар, жишээ, ажилчдын хөрөнгө оруулалтын 5 стратеги, бизнесийн болон гүйцэтгэлийн стандарт хэмжигдэхүүн, авъяас чадвартай ажилтны үнэлгээний арга хэрэгсэл, үе үеийн ажилчдын онцлог шинж, бүх үеийнхийг амжилттай ажиллуулах зөвлөмж, ажилчдын ондоошлыг үр дүнтэй удирдан зохион байгуулах, байгаль орчны тэнцвэртэй байдлын хангахад менежерүүдийн үүрэг хариуцлага хийгээд хамгийн чухал нь байгууллагад өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ хийх арга зүй гэх мэт сүүлийн үеийн онол хандлага, зарим жишээ, статистикт дүн шинжилгээ хийх, ажилдаа ашиглах санаа мэдлэгийг олж авна.
ХЭНД ТОХИРОМЖТОЙ ВЭ?
#ХҮНИЙ_НӨӨЦ-ийн мэргэжилтэн, менежерүүд, судлаач багш, оюутан: Хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргээс гадна урт хугацаанд бодлогын түвшинд ажиллахад шаардлагатай макро түвшний мэдлэг, ур чадвар, сорилтуудад бэлтгэж ирээдүйн карьерын зорилгоо хангах боломжтой.
БҮХ_ШАТНЫ_МЕНЕЖЕР Хамгийн багадаа 1 ажилтан, мэргэжилтэн, менежер хариуцаж ажилладаг та бүхэнд People management буюу хариуцсан албан тушаалтнаа хэрхэн бүтээмжтэй ажиллуулах, багийн чухал гишүүн болгох, оролцоотой өндөр гүйцэтгэлтэй, аз жаргалтай ажилтан болгох арга замыг олж авах болно.
#ХҮНИЙ_НӨӨЦИЙН_ДАРГА_ЗАХИРАЛ Хүний нөөцийн функцийг байгууллагын стратегитай уялдуулж, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх, албан тушаалаа байгууллагад хэр ач холбогдолтойг ойлгуулах, хурдацтай өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицох Хүмүүн капиталын стратеги боловсруулах, хэрэгжүүлэх мэргэн санааг тань баяжуулна.