Дорнод Монгол: Эрт, дундад үед

Main cover


АНГИЛАЛ
Монголын түүх: ерөнхий
ХУДАЛДААНД
2023
Нэгдүгээр сар 24
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
282
Нүүр
ISBN-13
9789919241575
ХЭМЖЭЭС
240 x 170 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэхүү зохиолоор Их Чингис хааны дээд өвөг Бөртэ Чинойгоор ахлуулсан монгол аймгуудын Бурхан Халдун уулнаа ирсэн түүхэн голомт нутгийг тодруулах, ингэснээр монголчуудын угсаа гарвалийн түүхийн хамгийн ээдрээтэй асуудалд бодит хэрэглэгдэхүүнээр хариулт өгөх зорилготой хийгдсэн 5 жилийн хээрийн судалгааны ажлын хүрсэн үр дүнгээ нэгтгэн дүгнэв. Тухайлбал, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Чингисийн хэрэм (уугуул нэр нь энэ мөн боловч 1960-аад оны эхнээс урдуур нь урсах голын нэрээр Өглөгчийн хэрэм хэмээн зориуд мушгин нэр оноох болсон) орчим суурин судалгаа хийж, түүний баригдсан хугацааг урьд өмнө НТ Х зуун буюу Хятан улсын үед холбогдуулан үзэж байсныг харьцуулсан судалгаа болон он цаг тогтоох лабораторийн аргаар урагшлуулан ойролцоогоор 780/790-ээд оны үед хийгдсэн гэх дүгнэлтэд хүрэв. Энэ нь Бөртэ чинойн Бурхан Халдун уулнаа ирсэн он цагтай давхцах төлөвтэй байгаа. Их Чингис хааны дээд өвөг аймгууд анх нутагласан газрыг “Ихсийн газар” хэмээн тахих болсныг сурвалж бичгийн мэдээ, археологийн баримтаар нотлох оролдлого хийв. Энэхүү тахилга нь он удтал хадгалагдан, Өндөр гэгээний үеэс тус хэрэм байрлах амны адагт орших Биндэр овооны тахилгаар үргэлжлэн өнөө үетэй золгосон талаар аман түүхийн мэдээ баримтаар үзүүлсэн болно. Хурх, Онон голын бэлчир нутаг нь Хурхонаг жубур мөн хэмээн үзэж, энэ хавь нутаг монгол аймгуудын улс төрийн төв болж байсныг түүхэн газар зүйн судалгааны үндсэн дээр нотлох оролдлого хийсэн олон шинэлэг бүтээлээ мэргэн уншигч та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.


Үзүүлэлт

ISBN-139789919241575
Худалдаанд гарсан огноо2023-01-24
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо282 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин615 гр
Хэмжээс240 x 170 x 15 мм

Зохиолчийн талаар

Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, салбарын эрхлэгч. 1998 онд МУИС-ийг түүхч, археологич мэргэжлээр төгссөн. 2010 онд 'Монголын эртний түүх бичлэг (МЭӨ III зуунаас өмнө)' сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Нэг сэдэвт зохиол 2, хамтын бүтээл 4 болон эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл нийтлүүлсэн.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй