Инээдээр эмчлэхүй
Монголчууд бидний ярьдагчлан, элгээ хөштөл инээх, сэтгэлгээ онгойтол уйлахад дотор уужирч, сэтгэл санаа тайвширдаг билээ. Энэ нь сэтгэл цэвэрлэгдэж байгаагийн нэг илрэл юм. Хүний амьдралын байнга дагаж ирсэн нэг чухал зүйл бол хөгжилтэй, наргиантай яриа агаад энэ нь хүний сонорыг мялааж, инээд баясал нэмж, ажил амьдралд нь урам хайрлаж, сэтгэл санааг засах эм болсоор иржээ.