Органик химийн бодлого дасгал/бодолт тайлбартай/

Шинэчилсэн хэвлэл
Main cover


АНГИЛАЛ
Хими
ХУДАЛДААНД
2021
Хоёрдугаар сар 5
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
212
Нүүр
ISBN-13
9789919242183
ХЭМЖЭЭС
290 x 205 x 10 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Оюутан суралцагсад нь байнгын бодлого, дасгал хийснээр: мэдээллийг хүлээн авагчаас мэдээллийг бүтээгч, бясалгагч, баяжуулагч, хөгжүүлэгчийн хэмжээнд хүртлээ хөгжих увидастай билээ. Бодлого, дасгал нь сургалтын ажлын зайлшгүй нэг хувилбар юм. Байнгын бодлого, дасгал хийлгүйгээр бүхнийг лекцийн материалаар оюуны сандаа бэхжүүлж, өөртөө шингээж, итгэл үнэмшлийн хэмжээнд хүртэл нь эзэмшиж чадахгүй. Ахисан түвшний органик хими нь орон зайн үзэгдэл, электрон эффект, урвалын механизмын хими даруй мөн билээ. Учир нь органик химийг хэрэглээнд хувиргахад энэхүү гурван тулгуурыг тооцолгүйгээр, анхаарахгүйгээр ерөөс бүтэшгүй юм. Чухамхүү үүнийг эзэмшүүлснээр дэлхийн аль ч оронд ажиллаж чадах буюу хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэснээр Монгол орон даяаршлалтай хөл нийлүүлэн алхах болно. Бид даяарчлалаас хоцрох ёсгүй. Энэхүү эмхэтгэлийг зохиохдоо бид чухамхүү үүнийг голлон анхаарах зорилго тавилаа. Бараг бүх бодлого бодит материалд тулгуурлан зохиогдсон болно. Онол, практикийн ач холбогдол бүхий анхаарал татсан урвалыг тооцоот бодлогын хэлбэрт оруулахдаа эх бодис ба реагентийн орон зайн ба электрон байгуулалтын онцлог, тэр нь урвалын төв болон явцад хэрхэн нөлөөлөх, урвалд орчны нөлөө, термодинамик боломж зэргийг буюу бодлогыг сонирхолтой хэлбэрт оруулах, түүгээр дамжуулан оюутанд бүтээлч мэдлэг өгөх, сэтгэлгээг хөгжүүлэх, туйлын зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бодлого бүхний стратег, тактикийн талаар анхаарсан болно. Бид дунд сургуулиас эхлээд бараг ганцхүү уусмалын бодлого бодож гаршсан гэмээр байгаа нь бас ч олзуурхууштай боловч органик нэгдэлд түгээмэл тохиолддог орон зайн ба электрон эффект, урвалын механизмын талаар тусгасан их, дээд сургуулийн, ялангуяа бодлогын гарын авлага зайлшгүй үгүйлэгдсээр байгаа билээ. Бид энэ хийдлийг бага боловч арилгахыг хичээлээ. Одоогоор ийм бодлогын хураамж зөвхөн манайд ч төдийгүй бусад оронд ч бараг үгүй байна. Тооцоонд, химийн хуулиудын тухай, концентрацийн, кинетик, термодинамикийн, эквивалентийн ба бас бусад ойлголт бүхнийг хамруулж хавсарсан хэлбэрийн бодлого зохиох зорилго тавиагүй. Нөгөө талаар урвал бүхнээр бодлого зохиох зорилго тавьсангүй. Бодлого зохиохдоо суралцагсдаас зайлшгүй мэдэж байх ойлголтыг аль болохоор хамруулахыг хичээлээ.

Үзүүлэлт

ISBN-139789919242183
Худалдаанд гарсан огноо2021-02-05
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо212 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин455 гр
Хэмжээс290 x 205 x 10 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй