Үндэсний хөгжмийн зэвсэгт зориулсан бүтээлүүд-Боть
Хоёр боть хөгжмийн номонд хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн 1997 оноос хойш бичсэн гоцлол болон цөөхүүл хөгжмүүдээс дээжилсэн 25 зохиол багтсан. "Үндэсний хөгжмийн зэмсэгт зориулсан бүтээлүүд" нь: 1. Үндэсний хөгжмийн бүх зэмсэгт зориулснаараа; 2. Хөгжмийн мэргэжлийн шаталсан сургалтын 10-12р ангийн сурагчдад зориулснаараа; 3. Нэг хөгжмийн зохиолчийн үндэсний хөгжмийн бүх зэмсэгт зориулж гаргаж байгаа эмхэтгэл гэдэг утгаараа; 4. Зохиол бүрийнхээ өмнө бүтээл төрсөн түүхээ товч бичиж оруулснаараа бусад эмхэтгэлүүдээс онцлог бөгөөд давуу талтай болсон.
