АНГИЛАЛ
Уран зохиол
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919244958

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Академич Ц.Дамдинсүрэн 1959 оны “Ардын аман зохиол ба бичгийн зохиолын тухай” өгүүлэлдээ “Намын есдүгээр хурлаар батлагдсан үндэсний соёлын тухай илтгэлд хэлсэн нь ардын аман үгийн зохиол болох амаар уламжилж ирсэн баатрын үлгэрүүд, явган үлгэр, оньсого, дуу, хууч зэргийг цуглуулан бичих ба судлах мөн хэвлэх ёстой гэжээ” 1 хэмээснийг онцлон дурьдсан байдаг. Мөн “Аман өгүүлэг” өгүүлэлдээ “аман өгүүлэг бол монгол ардын аман зохиолын нэг чухал хэлбэр бөгөөд их дэлгэрсэн зүйл мөн. Монгол хүмүүс аман өгүүллэг ярихыг ‘хууч хөөрөх’ гэж нэрлэдэг. Тэгэхлээр аман өгүүллэгийг бараг ‘хууч’ гэж нэрлэж болмоор юм” 2 гэсэн саналыг дэвшүүлсэн байна. Монголын үгийн урлагийн нэрт төлөөлөгч С.Дашдооров зохиолчийн “Элдэв учрал” хэмээх өвөрмөц хэлбэр зохиомж, шимтэж хошуурам баялаг агуулгатай, монгол аман билиг соёлын улбаа уламжлал мэдрэгдэх ном “Бидний монголчууд” цувралаар (2003) хэвлэгдсэн нь эдүгээ эрэл сураг тавих нүдний гэм болжээ. “Бидний хорвоо”(1991) номд нь анх хэвлэгдэж, “Цог”, “Утга зохиол урлаг” сонинд хэсэгчлэн нийтлэгдэж байсныг уншигч хорхойтнууд андахгүй. Өдгөө ч энэхүү номон доторх сэтгэлд бүлээ оргиулсан амин халуун яриа, уярал ухаарал, гуниг баярын дурдатгал шингэсэн учрал тохиолдлуудаас ам дамжин ярьж амьд хэвээр хуучлагдан оршсоор байдаг билээ. Өөртөө болон үе үеийн танил дотно нөхдөд тохиож учирсан түүхүүдийг дурсамж, тэмдэглэл, намтар, хөргөөр урлан өгүүлэхээс гадна яриа дурсамж, хууч яриа, аман түүх, түүх домгийн тэрхүү баримт хэлбэрээр нь цуглуулан бичиж, тээн дамжуулсанаараа нэн онцгой юм. Энэ жил эрхэм зохиолчийн мэндэлсний 85 насны ой тохиож буй бөгөөд үр хүүхдүүд нь бүрэн зохиолын түүврийг нь хэвлүүлэх өгөөжтэй ажлыг эхлүүлэхдээ уг номоор магнайлж буй аж. С.Дашдооров гуайн уран бүтээлийн өв, гар бичмэлүүдийг дахин нягтлан шүүж, энэхүү номд холбогдох хэвлэгдээгүй материал, ховор шинэ бичвэрийг мөн зохиолчийн архив дахь түүхэн гэрэл зургуудаар нэмэн баяжуулаад “Амин хууч” нэрээр дахин хэвлүүлж буйг уншигч та гартаа дэлгэн сууна.


Үзүүлэлт

ISBN-139789919244958
Эрхлэн гаргасанИтгэл Марал Паблишн
Бүтээлийн хэлМонгол
Жин440 гр

Зохиолчийн талаар

МЗЭ -ийн нэрэмжит шагналт. Ардын уран зохиолч (1997). Монгол улсын төрийн шагналт (1975).

Сормууниршийн Дашдооров 1935 оны 7- сарын 3-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Шорвогийн хөх овооны бууцанд малчин ард Сормууниршийн гэр бүлд мэндэлжээ. С.Дашдооров бага дунд болон Багшийн сургууль улмаар Москва хотноо Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж төгссөн байна. 1955 оноос Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн бага сургуульд багш, МЗЭ-ийн "Утга зохиол" сонинд утга зохиолын ажилтан, Өмнөговь, Дундговь аймгийн аймаг хариуцсан мэргэжлийн зохиолч, МЗЭ-ийн хорооны үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгч, "Монгол кино" үйлдвэрийн ерөнхий редактор, Батлан хамгаалах яаманд мэргэжлийн зохиолч, "Цог" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. “Талын цуурай”, “Нар хиртсэн жил”, “Их бүрдын домог”, “Өндөр ээж” зэрэг кино зохиол бичсэн.

1950-иад оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд зохиолч С.Дашдооровын бүтээл нь Орос, Хятад, Болгар, Чех, Унгар, Украин, Белорусь зэрэг дэлхийн улс, үндэстний хэлнээ орчуулагдсан юм. С.Дашдооровын уран бүтээлийг төр засгаас өндөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль болон Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнажээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй