Та хүүхдээ айдсаас гаргаж чадна
Та хүүхдээ айдсаас гаргаж чадна
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Та юунаас айдаг вэ?
Айснаасаа болоод өөрийгөө ч хянаж чадахгүй мэгдэн сандарч байсан уу?
Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг дээ. Бусдын нүдэнд энгийн нэг зүйл айдастай хүнд дааж давшгүй харагдах нь бий. Тэгвэл айдас хаанаас үүсдэг юм бол. Эцэг эхчүүд бид өөрсдөө хүүхдээ айдастай болгодог юм биш биз? Айдсыг эмчлэх арга байдаг юм болов уу? гэх мэт хүүхдийн айдастай холбоотой асуултуудад сэтгэлзүйн үүднээс хариулахыг зорилоо.
Номын I бүлэгт: Айдсын тухай ерөнхий ойлголт
II бүлэгт: Хүүхдийн айдсын төрөл, яаж үүсдэг тухай
III бүлэгт: Хүүхдийн айдсын хэрхэн илрүүлэх аргууд
IV бүлэгт: Хүүхдийн айдсын бууруулах сэтгэлзүйн аргууд
V бүлэгт: Харанхуйгаас айдаг, хар дарж зүүдэлдэг хүүхдийн эцэг эхэд болон,
хүүхдийг хэрхэн эрт унтуулах, ганцааранг нь айдасгүй унтуулж
сургах тухай зөвлөмж тус тус багтсан.
Энэхүү ном нь хүүхдийнээ айдсыг танин, гэр бүлийн хүрээнд хүүхэддээ туслахыг хүссэн эцэг эхчүүдэд зориулагдсан болно.
Хэдийгээр хүүхдийн айдсыг бууруулахад чиглэсэн сэтгэц заслын хамгийн энгийн аргуудаас түүвэрлэж, эцэг эх та бүхэнд ойлгомжтой байдлаар хүргэхийг зорьсон ч хүүхэд болгон дахин давтагдашгүй онцлогтой, айдас бүрийн шалтгаан, шинж чанар өөр байдаг учраас тус номыг ашиглахын өмнө мэргэжлийн сэтгэлзүйчээс зааварчилгаа авч хамтран ажиллавал бодит үр дүнгээ өгнө гэдгийг сануулах нь зүйтэй.
Мөн энэхүү номд заасан аргазүйг хэрхэн ашиглах талаар ойлгомжгүй зүйл байвал бидэнд хандаарай. Та бүхэнтэй хамтран ажиллахдаа хэзээд таатай байх болно.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919246433
- Худалдаанд гарсан огноо : 2021-04-06
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 72 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 250 гр
- Хэмжээс : 200 x 145 x 10 мм
ISBN-13 | 9789919246433 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2021-04-06 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 72 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 250 гр |
Хэмжээс | 200 x 145 x 10 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй