Эмэгтэйчүүд судлалын дүрс оношилгоо

Эмэгтэйчүүд судлалын дүрс оношилгоо
Энэхүү бүтээлд эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны бүх хэсгийн хэвийн анатоми,насны хамааралт өөрчлөлт, түүний төрөлхийн хөгжлийн гажиг, халдварт ба үрэвсэлт эмгэг, хортой хавдар болон хоргүй үүсгэврийн дүрс оношилгоонд илрэх үндсэн шинж тэмдэг, ялган оношилгоо, эмчилгээний аргын тухай тусган бичжээ.Эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэний өвчин эмгэгийг дүрс оношилгооны аргаар оношлох цогц удирдамж болсон энэхүү бүтээл нь үндсэн 8 бүлэгтэй бөгөөд бүлэг бүрийн агуулгыг тодорхойлсон баталгаажиж нотлогдсон 2500 гаруй зураг хэт авиан шинжилгээний 3D/4D эхоны өнгөт фото зураг, график дүрслэл болон соногистерографи гистеросальпингографи, КТГ ба МРТ, ПЭТ/КТГ шинжилгээний аргуудын харилцан хамаарал давуу сул талыг макро бүтэцтэй нь харьцуулан бичжээ.