Төвдийн нууц увидас ба дияанч шидтэнгүүд

Main cover


АНГИЛАЛ
Шашин: ерөнхий
ХУДАЛДААНД
2021
Наймдугаар сар 20
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
283
Нүүр
ISBN-13
9789919248307
ХЭМЖЭЭС
200 x 145 x 30 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

 Францын дуурийн дуулаач, төгөлдөр хуурч хатагтай Александра Давид Нил 1924 онд Төвдийн Лхас хот руу аялснаар түүний амьдралын утга учир, хүсэл мөрөөдөл нь эрс өөрчлөгдөн амьдралынхаа 14 жилийг Төвдөд өнгөрөөж Төвдийн ёс уламжлал, шарын болон бөөгийн шашныг судлахад зориулжээ.Тэрээр Төвдөд амьдарч байх хугацаандаа нууц увидас, ид шид эзэмшсэн дияанчдыг зорин эмэгтэй хүнээс гарамгүй тэвчээр, зориг гарган байгаль цаг уур, газар орны бэрхшээлийг үл харгалзан Төвдийн нутгаар аялж улмаар 13-р Далай лам, Банчин Лам зэрэг шарын шашны түүхэн зүтгэлтнүүдтэй уулзснаас гадна цастын орны нууцлаг, алдарт дияанчдын шид чадвар, өрнөдийн соёлт ертөнцийнхний санаанд ч оромгүй ер бусын зан үйл, нүдээр үзжээ. Эмэгтэй тэр мөртөө Европ эмэгтэй соёлт ертөнцөөс тусгаарлагдан хуучны уламжлалт ёсыг ягштал баримталдаг энэ оронд хүлээн зөвшөөрөгдөх, шавилан бясалгал,тарнийн ёсонд суралцана гэдэг амаргүй бэрх давааг амжилттай даван гарч Буддын шашны сахил хүртсэн анхны Европ эмэгтэй болжээ.
Хатагтай Төвдөд өөрийн үзэж туулсан бодит үзэгдэл, үйл явдлуудыг шинжлэх ухааны үүднээс танин мэдэж тайлбарлах оролдлого хийсэн боловч үнэхээр хүний нөөц бололцоо хязгааргүй, хэрвээ хүн өөрөө хүсвэл ид шидийг эзэмшиж болно гэсэн санааг бүтээлээрээ илэрхийлсэн байна. Александра Давид Нил бясалгалын хүчээр далд мэдрэмж, чадвараа нээсэн байна.Энэ бүтээл бараг 100 жилийн өмнө бичигдсэн боловч хэзээ ч үнэ цэнээ алдаагүй, нэн сонирхолтой аян замын тэмдэглэл, адал явдалт зохиол мэт ч бөөгийн болон шарын шашин шинжлэх ухааны зааг дээр бичигдсэн танин мэдэхүйн хүрээгээ тэлэх хүсэл эрмэлзэл бүхий хэн бүхний сонирхлыг татсан бүтээл юм. 


Үзүүлэлт

ISBN-139789919248307
Худалдаанд гарсан огноо2021-08-20
Нүүрний тоо283 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин420 гр
Хэмжээс200 x 145 x 30 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй