Үндсэн хуульт ёсны хөгжил, түүний чиг хандлага
Үндсэн хуульт ёс-соёлт хүн төрөлхтний амьдралын хэв шинжийг тодорхойлдог өнөөгийн улс төр-эрх зүйн гол концепци болжээ. Доктор Ц.Өнөрбаяр энэхүү нэг сэдэвт зохиолоо бичихдээ дээрх номлолыг анатомчилж, түүний суурь институцууд буюу үзэл санаа, номлол, зарчмуудыг задлан тайлбарлаж, тодорхойлох: тэдгээр институцууд институт болж хувирах үйл явц буюу нийгмийн бодит харилцаанд бүрэлдэн тогтох үзэгдэл, давтамжийг задлан шинжилж, орчин үеийн Үндсэн хуульт ёсны үндсэн зарчмуудыг тодруулж, хөгжлийн чиг хандлагыг шинжлэн судлах: Монголд Үндсэн хуульт ёсны үзэл санаа нэвтэрсэн үйл явц, үе шат, арга зам, түүнд нөлөөлсөн гадаад, дотоод хүчин зүйлийг судалж, үр дүн, ач холбогдлыг тодорхойлох: Монгол улсад Үндсэн хуульт ёсны институц институт болж хувирах үйл явцыг нэгтгэн дүгнэх оролдлого хийсэн байна.