Хоёр сайн морь: Two good horses

Main cover


АНГИЛАЛ
Үлгэрийн ном
ХУДАЛДААНД
2021
Есдүгээр сар 16
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
ISBN-13
9789919253196
ХЭМЖЭЭС
205 x 145 x 3 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хоёр сайн морь
Эрт цагт алс газар худалдагдсан хоёр морь төрсөн нутгаа санаж нутгийн зүг гүйж гэнэ. Ингээд гүйж явтал тэр хоёр морины нэг нь замдаа нас хөгширч явж чадахгүй хоцрох болжээ.
Тэгээд залуу мориндоо ингэж захив: -Дүү минь, замдаа сайн яваад хариарай. Хөгшин ах чинь одоо үхэх боллоо. Дүү минь цааш ганцаар явахдаа болзоогүй замаар бүү яваарай. Бөртөлзсөн юман дээр битгий очоорой. Боолттой юмны амыг бүү задлаарай. Гэж захиад хоцорч гэнэ.
Залуу морь цааш ганцаар явахдаа хөгшин морьны захиасыг мартаж нэгэн болзоогүй замаар орж явжээ. Гэтэл алсад нэг бөртөлзсөн бор юмны бараа харагдаж гэнэ.
Түүнийг очиж үзэх юмсан гэж бодоод тэсч чадсангүй, гүйж очтол ам нь боолттой уутай зүйл байх бөгөөд дотор нь амьтан байгаа бололтой хөдөлж байжээ.
Уутан дотроос юу гарах бол, үзэх юмсан гэж тэсч ядаад сонирхон амыг задалтал дотроос нь нэг том, өлөн чоно үсрэн гарч ирээд: -Чи юун морь вэ, яагаад миний боодлыг задлав? Би нэг баян айлын малаас барьж идсээр байтал тэр айлын эзэн намайг хурдан мориороо хөөн гүйцэж барьж аваад энэхүү уутанд хийж орхисон билээ. Иймд одоо би чамайг иднэ гээд барихаар завдан дөхөв.
Энэ үед тэнд нэг туулай явж таарчээ. Туулай тэр хоёрыг хараад: -Та хоёр ямар учиртай морь, чоно хоёр вэ? гэж асуув. Тэд учир байдлаа туулайд тоочин өгүүлжээ.
Туулай дотроо морины амийг аврах арга бодож ийн өгүүлрүүн: -Чоно гуай та ийм сайхан том биетэй байтал ам нь боолттой уутан дотор хэвтэж байна гэдэг чинь худал бизээ. Хэрэв үнэн бол морин дээр би өөрийн биеийг шагналд нь нэмж өгч идүүлье гэв.
Тэгэхэд нь чоно: -Үнэн, би энэ уутанд байсан гэж хэлжээ. Туулай: -Хүндэт чоно та энэ уутанд яаж багтах билээ? Би нүдээр хараагүй тул үнэмшихгүй гэв.
Чоно дотроо морь, туулай хоёуланг идэхээр бодож нөгөө уутандаа дахин ороод толгойгоо хараахан далд оруулаагүй байхад туулай: -За тэр, толгой чинь багтахгүй байна гэж хашгирамц чоно толгойгоо далд оруулав.
Туулай тэр даруй уутны амыг хуучин хэвээр нь боож орхив.
Ингээд залуу морь өчүүхэн биетэй боловч арга ухаант туулайн тусламжаар амь гарч, нутагтаа очиж амар сайхан жаргасан гэнэ.


Үзүүлэлт

ISBN-139789919253196
Худалдаанд гарсан огноо2021-09-16
ФорматЗөөлөн хавтастай
Бүтээлийн хэлМонгол
Жин75 гр
Хэмжээс205 x 145 x 3 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй