Биеийн тамирын сургалтын арга зүй

Биеийн тамирын сургалтын арга зүй
МУБИС-ийн 70 жилийн ойд зориулан БТСОАЗТ-ийн Зөвлөх профессор Л.Уртнасан, ахлах багш /Ph.D/ Б.Нармандах, нарын хамтын бүтээл "БИЕИЙН ТАМИРЫН СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ" ном хэвлэгдлээ.
Уг ном нь 5 бүлгээс бүтсэн, биеийн тамирын сургалтын арга зүйн орчин үеийн чиг хандалгад нийцүүлэн, сургалтын онцлог, арга, зарчим, хэрэглэгдэхүүн, үнэлгээ, төлөвлөлт, хичээл ба хичээлээс гадуурх ажил, биеийн тамирын сургалт болон янз бүрийн насны хүүхдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний бэлтгэлжилтийг судлах судалгаа шинжилгээний ажлын арга зүйг дэлгэрэнгүй тайлбарласан байна.