Стоицизм

Стоицизм
Стоицизм хүнийг илүү сайн, энэрэнгүй нэгэн болоход тусална. Сэтгэл хөдлөлийн хувьд буурь суурьтай болсноороо хүн аливаа асуудал зөрчлийг илүү зөв зүйтэй шийдвэрлэдэг. Хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлгээний ертөнцөд цаг хугацааны хатуу шалгуурыг давж өнөө хүртэл үнэ цэнтэй үнэлэгдэн оршин байгаа үзэл санаа бол Стоицизм буюу Стоик философи юм. Стоицизм нь онол мэт боловч хүн болгон хэрэгжүүлж болох бодитой практик философи, философи гэхээсээ илүүтэй амьдралын хэв маяг болдог. Стоик философийн энэ бэсрэг номоос стоикчуудын үг үеийн үед зовлон зүдүүрийг зоригтойгоор даван туулах, хувь заяаны эргэлтийн өмнө амар амгалан, тайван байдлаа хадгалж, хөл алдахгүй байхад үлгэрлэсээр ирснийг ойлгоно.
Эхний хэсэгт та энэ философийн амлалт болоод түүх, гол төлөөлөл болсон философичид, Стоик аз жаргалын гурвалжин хэмээн танилцуулагдах гол зарчмуудын талаар мэдэж авна. Тэрхүү гурвалжныг судалснаар та таван настай хүүхдэд ч Стоицизмыг тайлбарлаж чаддаг болно.
Хоёр дахь хэсэг бүхэлдээ “давлагаагаар тэших талаар” сургах агаад практик зөвлөгөө, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх дасгалуудыг багтаасан буй