Монгол улсын боловсролын салбар дахь гадаад хэлний бодлого

Main cover


АНГИЛАЛ
Хэл шинжлэл
ХУДАЛДААНД
2021
Арван хоёрдугаар сар 24
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
156
Нүүр
ISBN-13
9789919261177
ХЭМЖЭЭС
240 x 180 x 10 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хэлний бодлого төлөвлөлтийг шинжлэх ухаан, судалгааны хамгийн сүүлийн үеийн ололт, амжилтад суурилж, оновчтой зөв боловсруулж хэрэгжүүлснээр бид зөвхөн эх хэлээ хөгжүүлж хамгаалаад зогсохгүй, дэлхийн бусад улс оронтой өөрийн ард түмний бүтээсэн түүх, соёлын баялаг уламжлалаас хуваалцан, мөр зэрэгцэн урагш алхах боломж нөхцөл бүрдэнэ.
Хэдийгээр хэдэн гадаад хэл сурах, ямар гадаад хэл сурах нь хувь хүний эрх чөлөөний асуудал боловч үндэсний аюулгүй байдал, эх хэл соёлын дархлааг хангах үүднээс гадаад харилцааны үзэл баримтлал, улс орны хөгжлийн бодлоготой уялдуулж, боловсролын салбарт эх хэл болон гадаад хэлний сургалт, хэрэглээний статусыг зөв зохистой хэмжээнд тогтоох, олон хэлтэй холбоотой харилцааг хууль эрх зүйгээр дамжуулан илүү сайн зохицуулах шаардлага бий болжээ. Тиймээс энэхүү бүтээлдээ эрдэмтэн Каплан болон Балдауф нарын хэлний бодлого төлөвлөлтийн зорилго, хамрах хүрээ бүхий онолд тулгуурлан гадаад хэлний сургалтын хөтөлбөрийн бодлого, сурах бичиг – аргазүйн бодлого, багшлах боловсон хүчний чадавх, үнэлгээний бодлогын хүрээнд Монгол улсын боловсролын салбар дахь гадаад хэлний (англи хэл) бодлого, түүний хэрэгжилтийг шинжлэн судалж өнөөгийн төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, энэ хүрээнд тулгамдсан асуудлыг илрүүлэх, тэдгээрийг шийдэх арга зам, гарц гаргалгааг тодорхойлохыг зорив. Монгол улс дахь англи хэлний боловсролын өнөөгийн нөхцөл байдлын судалгааны үр дүн, дэвшүүлсэн санал нь англи хэлний боловсролын үйлчилгээ явуулдаг байгууллага, багш, боловсрол судлаач, арга зүйч болон энэхүү үйлчилгээг хүртэж буй суралцагчид, англи хэлний бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд болон хэлтэй холбоотой асуудлыг сонирхогч бусад хүмүүст онол, арга зүйн дэмжлэг болох ач холбогдолтой юм.


Үзүүлэлт

ISBN-139789919261177
Худалдаанд гарсан огноо2021-12-24
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо156 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Хэмжээс240 x 180 x 10 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй