Гаалийн алба харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, асуулт-хариултын товчоо

Main cover


АНГИЛАЛ
Төр захиргааны эрх зүй
ХУДАЛДААНД
2022
Нэгдүгээр сар 11
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
124
Нүүр
ISBN-13
9789919261863
ХЭМЖЭЭС
205 x 145 x 10 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, эмерит профессор, Академич, С.Нарангэрэл “Аливаа нэгж салбар эрх зүйн хэм хэмжээ бие даасан байх нь харьцангуй бөгөөд бие биеэсээ бүрмөсөн тусгаарлагдсан эрх зүй гэж огт байхгүй ...” гэсэн нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад “... Эрүүгийн эрх
зүйн олон хэм хэмжээ нь өөртөө янз бүрийн салбар эрх зүйн хэм хэмжээг багтаасан байдаг3” гэснийг гаалийн алба анхаарч ажиллах нь туйлын ач холбогдолтой юм.
Гаалийн алба нь хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа зэрэгт үр дүнтэй хяналт тавих хүрээнд төрийн болон олон нийтийн сонирхол, асуултанд хариу өгөх чиглэлээр эрсдэлд суурилсан гаалийн хяналтыг нэвтрүүлэн ажиллаж байна. Барааг хууль бусаар нэвтрүүлэх, шунахайн сэдлээр гаалийн болон бусад татвараас зайлсхийх явдалтай тэмцэх нь гаалийн албаны тулгамдсан асуудлын нэг билээ. Гаалийн байгууллагын үндсэн үүргийн нэг бол гаалийн болон бусад татвар хураан авахад анхаарал хандуулахаас гадна эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, худалдааны бодлогын арга хэмжээ, хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн асуудал үндсээрээ өөрчлөгдөж байна.
Гаалийн хяналт, шалгалтын явцад “Ачаа шалгах, эсхүл, импортын мэдүүлэг хянан үзэх (импортын бичиг баримт шалгах) явцад илрүүлсэн зөрчилтэй бүх үйлдлийг бүртгэж, зохих ёсоор авч үзэж байна. Хууль зөрчсөн эдгээр үйлдлийг “хуулийн үг, үсэг” зөрчсөн үйлдэл гэж тодорхойлсон байдаг. Тэдгээрийн хэр ноцтой эсэх нь хамаагүй, зөрчил бол зөрчил юм” гэж олон улсын конвенцид тодорхойлсон байна. Хууль зүйн доктор, профессор Д.Зүмбэрэллхамын “Монгол улсын хууль сахиулах тогтолцоо, үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага” эрдэм шинжилгээний хурлын илтгэлд: “АНУ-ын хууль сахиулах бүтцэд ... гааль, татвар, хилийн хамгаалалтын албад багтсаныг тэмдэглэсэн байна. Тэрбээр Хууль сахиулахад хуулийн үзэл баримтлал гэхээсээ илүү хуулийн зохицуулалтыг бүрдүүлж байгаа хэм хэмжээний үг, өгүүлбэрийн утга агуулгыг шууд баримтлах хандлагатай байдаг. Хууль сахиулах ажлын мөн чанар нь хуулийг дагаж мөрдөх ёстой гэдгийг нийтэд мэдүүлж, түүнийг зөрчихийн үр дагаврыг үзүүлж мэдрүүлэхэд оршино. ... Нөгөө талаар хууль сахиулах ажиллагааны хүрээнд хууль албадлагаар хэрэгждэг бөгөөд хуулийг дагаж мөрдөхгүй байх өөр сонголт иргэдэд байхгүй” гэжээ. Бидний нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нэг гарц нь “эрх зүйн журам”-ыг сахин биелүүлэхэд оршино.
Гаалийн алба нь тулгарч буй зарим асуудлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийг шийдвэрлэх, практик ажиллагаанд тулгарч байгаа асуултанд хариулж, Гаалийн улсын байцаагч хуулийг нэг мөр, нэгдсэн ойлголттой хэрэглэх, үүгээр цогц шийдлийг олох зорилтыг агуулж, энэхүү номыг тэрлэж байна.


Үзүүлэлт

ISBN-139789919261863
Худалдаанд гарсан огноо2022-01-11
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо124 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Хэмжээс205 x 145 x 10 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй