Газар хөдлөлт ба галт уул

Газар хөдлөлт ба галт уул
Хүн төрөлхтөн байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөж байна. Газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, ган зуд, гал түймэр, цунами, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны аюул гээд байгалийн аюулт үзэгдлүүд дэлхийн аль ч хэсэгт гарч улс орны эдийн засагт асар их хохирол учруулсаар байгаа төдийгүй эрдэнэт хүний амь нас сүйдсээр байна. Сүүлийн үед монгол оронд гадар хөдлөлийн идэвхжил нэмэгдэж, учрах аюул холгүй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулах боллоо. Иймд газар хөдлөлт болон галт уулын талаар хүн бүр наад захын мэдээлэл, мэдлэгтэй байж тухайн үед гарч болзошгүй аюулаас сэргийлэх, өөрийгөө болон бусад хүмүүсийг аврахад тус дэм болох зорилгоор энэхүү гарын авлагыг бүх насныханд зориулан гаргаж байна.