Mongolian grammar-2
Гадаадын хүнд монгол хэл заах онол, аргазүй Их Монгол улсын үеэс улбаатай ч ойрхи цагт бол хагас зууны түүхтэй учраас Боловсрол судлалын энэ салбар харьцангуй залууд тооцогддог. Гэсэн хэдий ч арга, технологийн шинэчлэл энэ салбарт гол асуудлын нэг байсаар ирсэн, байсаар ч байгаа. Гадаадын оюутан, судлаач нар анхан шатны ярианы дадал, үг хэллэгийн нөөцтэй болоод ирмэгц, хэлзүйг тэдэнд энгийн хялбар аргаар тайлбарлан ойлгуулахад чиглэсэн уг сурах бичиг баялаг хэрэглэгдэхүүн, англи тайлбартай учраас эхлэн суралцах хүн монгол хэл хурдан эзэмших, тэдэнд эх хэлээ хялбар заан сургахад ихээхэн тус хүргэх болно.