Цаг улирлын тооны бичиг

Main cover


АНГИЛАЛ
Буддын шашин
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 12
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
152
Нүүр
ISBN-13
9789919264758
ХЭМЖЭЭС
125 x 170 x 5 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Үзүүлэлт

ISBN-139789919264758
Худалдаанд гарсан огноо2022-04-12
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо152 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Хэмжээс125 x 170 x 5 мм

Зохиолчийн талаар

Доржнамжимын Ухаанзаяа нь 1979 онд Улаанбаатар хотноо төрсөн. Багаасаа Монголын хүүхдийн ордны зургийн дугуйлангийн уран зургийн багш, уран бичээч Жалайр Д.Батбаяр багшид анхлан шавь болон орж уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Хүүхэд байхаасаа олон ном уншиж, тухайн номныхоо сэдвээрээ цуврал зураг зурж өөрийн бие даасан үзэсгэлэнг олон удаа гаргаж байсан. Жишээ нь: Чингис хааны 'Эр хоёр загал' тууж, 'Цагаан соёот' роман, 'Жангар' туужаас сэдэвлэн олон үзэсгэлэн гаргажээ. Улмаар цааш гүнзгийрүүлэн суралцахаар 2002 онд Шашины их сургуулийн дэргэдэх бурхан урлаач Г.Пүрэвбатын 'Урлахуй ухааны' дээд сургуулийг бурхан урлаач, буддын гүн ухаан судлаач мэргэжлээр 7 жил суралцаж төгсөөд сургуульдаа багшийн ажлыг 4 жил хийж дараагийн шавь нараа бэлтгэсэн ба 2006 оноос 'Цаглашгүй Гэрэлт' шүтээн урлалын төвийг байгуулан төвийн тэргүүнээр нь ажиллаж байна. 2010 онд Улс тунхагласны ойгоор Богд хааны ордон музей дээр 'Урлалд шингэсэн гэгээрэл' сэдэвт бие даасан үзэсгэлэнг гаргаж нийт олондоо шүтээн урлалыг түгээн дэлгэрүүлэх ажлыг сурталчилжээ. Ажиллаж, суралцах хугацаандаа дараах бүтээлүүдийг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: • Багш Г.Пүрэвбатын хамт Монгол түмний шүтээн Мигжид 'Жанрайсиг' бурханы мэлмийг нээсэн. • Халхын IX богдын зарлигаар бүтээгдсэн Төрийн шүтээн 'Их Очирваань' хамтран бүтээж, мэлмий нээсэн. • Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын санаачлагаар бүтээгдсэн Төрийн шүтээн 'Очирваань' бурхан бүтээхэд хамтран оролцсон. • Бакула Ринбүчи багшийн хийдийн томоохон хэмжээний гол шүтээнийг бүтээсэн. • Монгол төрийн шүтээн 'Эзэн богд Чингис хаан'-ы шүтээн хөргийг бүтээлцсэн. • Завхан аймагт 10м өндөр 'Очирваань' шүтээн бүтээсэн. • Говьсүмбэр аймагт 'Бодь суварга', Бурхан багшийн сэрэг дүр' бүтээсэн. • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд оройн дээд 'Их Бодь' суварга бүтээсэн. Шүтээн урлаж бүтээхээс гадна Монголын уламжлалт шашин соёлынхоо урлахуй ухааны өв уламжлалыг сэргээж дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлж үлдээх зорилгоор 'Цаглашгүй Гэрэлт' шүтээн урлалын төвийг үүсгэн байгуулж авьяаслаг хүүхэд багачуудыг үнэ төлбөргүй сургаж байна. Тус сургалтын төвд Монгол зураг, Бурхан зураг, Зээгт наамал гэсэн чиглэлээр сургалт явагдаж байна. Үүнээс гадна Монгол түмнийхээ оюуны гэгээрэлд зориулж ТҮ-9 телевизээр цуврал хичээл хэлбэрээр 'Санах, сэрэх, бясалгах, гэгээрэхүй' нэртэй нэвтрүүлгийг 7 хоног болгон шинэ дугаар бэлтгэж нийт сүсэгтэн олондоо 108 лекцээ хүргэсэн. Энэ лекц нь удахгүй ном болон нийтийн хүртээл болно. 2012 онд Монгол бөхийн өргөөнөө 'Бурханы сургаал ба хүмүүний аж төрөх ёсон' сэдэвтэй өөрийн анхны бие даасан анхны лекцийг тавьж нийт сүсэгтэн олны талархал хүлээсэн. Мөн уншсан лекцээрээ 'Бурханы сургаал ба хүмүүний аж төрөх ёсон', 'Үйлийн үр ба мөнх бус' сэдвээр DVD гарган сүсэгтэн олондоо хүртээлээ. Д.Ухаанзаяагийн бүтээсэн ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлж Монголын иргэдийн гавьяаг алдаршуулах үндэсний нийгэмлэгээс 'Эрхэм Монгол хүн' цол өргөмжлөл, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах үндэсний нийгэмлэгийн 'Хүндэт медаль', Монголын удирдах ахмад багш нарын холбооны дээд шагнал 'Багшийн гавьяа' одон, Монголын сурагчдын холбооны 'Соён гэгээрүүлэгч багш' медаль, Монгол улсын Засгийн газрын шагнал 'Соёлын тэргүүний ажилтан' цол тэмдэг зэрэг шагналуудыг хүртээжээ. Д.Ухаанзаяа нь бурхан бүтээх, лекц уншихын зэрэгцээ дараах бүтээлийг нийт ард түмэндээ хүртээлээ. Үүнд: 1'. 'Үлгэрт ламрим' 2011 он 2'. 'Авралын дээд шүтээн эцэг эхийн ачийг хариулах дээдийн сургаал оршивой' 2012 он 3'. 'Заяаны таван тэнгэр' 2013 он 4'. 'Намсрай' 2013 он 5'. 'Гонгор' 2013 он 6'. 'Сэтгэл ариусахуй, буян хурахуй' 2013 он 7'. 'Хишгийн хурыг даллахуй' 2013 он 8'. 'Ханийн тэнгэр' 2015 он 9. 'Үрийн буян' 2015 он 10'. 'Эцэг эхийн ачлалыг хариулах бурхан багшийн сургаал' 2015 он зэрэг номуудыг гарган ард түмнийхээ соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж явна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй