Birds of Mongolia: Species accounts

Main cover


АНГИЛАЛ
Байгаль орчин, экологи
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 11
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
ENG
Англи хэл
НҮҮРНИЙ ТОО
588
Нүүр
ISBN-13
9789919264956
ХЭМЖЭЭС
250 x 180 x 30 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Шувуу судлаач доктор Сүндэвийн Гомбобаатарын Монгол орны шувуу судлал, хамгаалал, боловсрол, сурталчилгааны чиглэлээр 29 жил цуглуулж, хуримтлуулсан өөрийн судалгааны мэдээ, баримт, мэдлэг, гэрэл зургийн сан болон бусад судлаачдын бүтээлийг харьцуулан “BIRDS OF MONGOLIA: SPECIES ACCOUNT/МОНГОЛ ОРНЫ ШУВУУ: ЗҮЙЛИЙН БИЧИГЛЭЛ” I БОТЬ, “BIRDS OF MONGOLIA: FIELD GUIDE/МОНГОЛ ОРНЫ ШУВУУ: ЗҮЙЛИЙГ ТАНИХ БИЧИГ” II БОТЬ нэртэй 588 болон 488 нүүртэй хоёр бүтээлийг уншигчиддаа хүргэж байна. Уг хоёр бүтээл одоогоор англи хэлээр бичсэн ч орчуулгын ажил хийгдэж байна.

Нэгдүгээр ботийн онцлог бол Монгол оронд одоогоор албан ёсоор тэмдэглэгдсэн 519 зүйл шувууны шинжлэх ухааны болон англи, монгол нэрс, адилцах нэрс, ангилал зүй, нэрийн монгол тайлбар, статус болон тохиолдоц, тархалт, популяци, түүний хандлага, амьдрах орчин, үржил, идэш тэжээл, хооллолт, нүүдэл ба шилжилт, нөлөөлөх хүчин зүйл ба аюул занал, хамгааллын статус, хамгаалах арга хэмжээ гэсэн дэд гарчигт багтаан зүйл бүрээр өөрийн судалгааны материал, бусад судлаачдын хэвлэлийн баримтыг эш болгон, тайлбарлан өөрийн хэмжээнд нэгтгэн бичив. Энэ ботийн агуулгыг гаргахдаа олон улсад энэ чиглэлээр гарсан олон монографын бүтэц, агуулгыг харьцуулан үзэв. Монгол оронд бүртгэгдсэн тухайн зүйл шувууны дээр дурдсан чиглэлээр мэдээ, баримтыг олж авах, дэлгэрүүлэн уншихад олон бүтээл дээр хайлт хийлгүй энэ бүтээлийг барихад болно.


Үзүүлэлт

ISBN-139789919264956
Худалдаанд гарсан огноо2022-04-11
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо588 нүүр
Бүтээлийн хэлАнгли хэл
Хэмжээс250 x 180 x 30 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй