Давирхайт уулын омог

Давирхайт уулын омог
Сибирийн нүүдэлч, анчин отог омгуудын тухай өгүүлэх адал явдалт домог зүйн чиглэлийн бүтээл юм. Ой тайгаар нүүдэллэн амьдрагч Кет омгийн аж байдал, амьдрал тэмцлийг тод томруун онц сонирхолтойгоор өгүүлсэн эл роман Монголын үргэлжилсэн үгийн зохиолын санд шинэ өнгө төрх нэмж байна. Ахуй байдлын хувьд ч тэр өгүүлэхүйн зарчим туурвил нь ч тэс өөр аж. Ч.Дагмидмаагийн өмнө нь туурвисан “ Хансуры горхины шивнээ” тууж, “ Тэнгисийн зүрх” роман нь ч хүн бүхний сонирхлыг татдаг сэдэв болох цаа маллагч хүмүүс, цөөн тоот жижиг үндэстнүүдийн түүх соёл ээдрээт амьдрал, байгалийн хатуу ширүүн уур амьсгал, хүмүүсийн зан заншлын онцлогийг харуулснаар сонирхол татаж байсан.