Хүүхдэд тохиолдох хавдрыг ойлгохуй

Хүүхдэд тохиолдох хавдрыг ойлгохуй
Хүүхдийн хавдрын эмчилгээний чанарыг сайжруулах, өвчнийг даван туулахад эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоо, дэмжлэг маш чухал байдаг. Хүүхдэд тохиолддог хавдрууд, эмчилгээ оношилгоо, ажилбарууд, хавдрын үеийн хүндрэлийн талаар монгол хэл дээр бичсэн, найдвартай эх үүсвэрээс мэдээлэл авсан ном, гарын авлага хомс байдаг. Энэ асуудалд хувь нэмрээ оруулах үүднээс ДЭМБ-ын хамтрагч байгууллага болох АНУ-ын Хүүхдийн хавдрын Сэйнт Жүүд эмнэлгээс гаргасан Хамтдаа вэб сайтаас хэрэгцээт мэдээллийг Хавдрын үндэсний зөвлөл НҮТББ-аас санаачлан орчуулж эмхэтгэн энэхүү гарын авлагыг бэлтгэлээ. Эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарт ойлгомжтой энгийн хэлээр бичигдсэн энэхүү ном олон гэр бүлд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.