Өнгө ба имижийн сэтгэл зүй
“Өнгө би имижийн сэтгэл зүй” номонд хувь хүн бүр байгалиас заяагдсан төрөлх өгөгдөл, өнгө дүр төрхөө зөв танин мэдсэнээр гадаад дүр төрхөөрөө сайхан харагдах төдийгүй өөрт нуугдсан далд боломж, дотоод гоо сайхан, авьяас билгээ ч нээн хөгжүүлэх суурь болдгийг өгүүлжээ. Өнгө, дүрс, сэтгэл хөдлөл, дуу хэмнэл, гадаад төрх нь дохионы хэлний илэрхийлэл болдог тул энэ талаарх мэдлэг туршлагаа нэмэх тусам бид ажил, амьдралдаа төсөөлшгүй амжилтаа ч бүтээх боломжтой. Өөрийгөө бүрэн дүүрэн, эрх чөлөөтэйгөөр мэдрэх хувийн хэв маягийн үндэс нь ӨНГӨ юм.