Орос-Монголын найрамдлын гэрээ 1921.11.05

Орос-Монголын найрамдлын гэрээ 1921.11.05
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
ОРОС-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН ГЭРЭЭ 1921.11.05 (Баримт бичгийн эмхэтгэл)
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдмийн хамт олны зүгээс Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр үзэглэсэн “Орос-Монгол хоёр хоорондох найрамдлын барилдлагыг байгуулах тухай Зөвлөлийн засагт Орос улсын Засгийн газар ба Монголын Ардын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг”, түүнд холбогдох баримт бичгийн эмхэтгэл болно.
Эмхэтгэлд, Монгол улсын Үндэсний Төв архив, Гадаад харилцааны төв архив, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн архив, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Сурвалж судлал, баримт мэдээллийн төвийн архивд хадгалагдаж буй эх, хуулбар баримт бичгүүдээс нийт 32 баримтыг сонгон бүрэн эхээр нь оруулав. Мөн “хавсралт” хэсэгт хэлэлцээрт холбогдох 21 баримт бичиг, баримтат киноноос буулгасан болон гэрэл зургийн аппаратаар сүүдэрлэсэн 19 гэрэл зургийг хэвлэсэн байна.
Тус эмхэтгэл нь 1921 оны 11 дүгээр сарын 5-нд Орос, Монголын хоорондын барилдлагын тухай Зөвлөлийн засагт Орос улсын Засгийн газар ба Монгол улсын Ардын Засгийн газрын хооронд хэлэлцэн тогтоосон найрамдлын гэрээ, түүнд холбогдох баримт бичгүүдийг тусгайлан нэгтгэн эмхэтгэсэн анхны бүтээл болж байна.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919267902
- Худалдаанд гарсан огноо : 2022-09-06
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 308 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 485 гр
- Хэмжээс : 240 x 170 x 15 мм
ISBN-13 | 9789919267902 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2022-09-06 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 308 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 485 гр |
Хэмжээс | 240 x 170 x 15 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй