Миний иогийн аялал
ИОГ СОНИРХОГЧ ХЭН БҮХЭНД зориулсан
"МИНИЙ ИОГИЙН АЯЛАЛ" номыг танилцуулж байна.
Та энэхүү номоор хөтөч хийн
* Иогийн үндсэн 103 байрлал
* 15 цогц дасгал
* Хүүхэдтэй хийх өсөлтийн, тайвшруулах, сэргээх зэрэг төрөл бүрийн дасгал, дадлага ажлын загвар
* Гэр бүлийн иогийн тоглоом, зааварчилгаа
* Иогийн амьсгалын техникүүд, гарын байрлалууд
* Аура болон энергийн хүрд нэг бүрийг танин мэдэх, эрчимжүүлэх, цэвэрлэх олон төрлийн арга, дасгалууд
* Эрүүл, аз жаргалтай амьдрал өөд өөрийгөө сорих, зөв хэвшилд дадуулах сорилуудтай ажиллан
өөрийн аяллаа баяжуулаарай!
Номын зохиогчийн тухай
Б.Ариунтуул
RYT200- Олон улсад багшлах эрхтэй иогийн багш, Хүүхдийн иогийн багш, Праник эмчлэгч.
Өөрийн нурууны зовуурийг анагаах зорилгоор 2014 оноос эхлэн иогоор хичээллэж 2019 онд багш болсон.
Хүүхдийн иогийн картын багц, гарын авлагын зохиогч бөгөөд боловсролын удирдлагын магистр, МУИС-ийн багш, МЭГС НҮТББ-ийн сургагч багш юм.