Let's learn English: Graded books

Let's learn English: Graded books
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Англи хэл сурах хамгийн шалгарсан арга нь Англи хэл дээр ном унших гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Ном унших явцад үгийн сан арвижиж, өгүүлбэрийн бүтцээ сайн ойлгоод зогсохгүй өөрийн санаа бодлоо илүү цэгцтэй, ойлгомжтойгоор илэрхийлэх чадвар сайжирдаг.
Тиймээс бид танд “Graded Book” буюу хялбаршуулсан зохиолыг санал болгож байна. Хялбаршуулсан зохиол нь тухайн уншиж буй хүнийхээ түвшинд таарсан дүрэм, өгүүлбэрийн бүтэц, үгийн сонголттой байдаг тул анхан шатнаас авхуулаад ахисан шатны бүхий л хүмүүс унших боломжтой. Бидний та бүхэнд хүргэж буй энэхүү ном нь дотроо 10 үлгэр агуулсан бөгөөд үлгэр тус бүр нь 200-300 шинэ үгтэй, ном нь бүхэлдээ Англи хэлэнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг 1000 үгсийг ашиглан маш энгийн өгүүлбэрийн бүтэцтэйгээр бичигдсэн тул анхан түвшний суралцагчдад маш тохиромжтой.
Та энэхүү номыг уншсанаар:
-Үлгэр уншингаа Англи хэлэнд түгээмэл ашиглагддаг 1000 үг цээжилнэ.
-Англи хэл дээрх нийт өгүүлбэрийн 90 орчим хувийг бүрдүүлдэг энгийн (Simple), үргэлжилж буй (Progressive) цагуудыг ойлгож авна.
-Англи хэлийг сонирхолтойгоор сурч болно гэдгийг ойлгоно.
Энэхүү номын давуу тал:
-Англи эхийн хажууд Монгол орчуулга нь байгаа тул ойлгоогүй хэсгээ тэр дор нь хараад ойлгох боломжтой.
-Уг номд ашиглагдсан бүхий л үгс, мөн тийн ялгалыг Монгол орчуулгатай нь номын ард хавсаргасан байгаа.
-Уг номтой хамт сонсдог ном, мөн дээрх цагуудыг ном дээрх жишээн дээр тайлбарласан цахим хичээл дагалдана. (Ном авсан, аваагүй нь хамаагүй бүхий л хүмүүст нээлттэй).
https://www.facebook.com/groups/2062462033944660
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919268916
- Худалдаанд гарсан огноо : 2022-06-17
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 392 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Хэмжээс : 205 x 145 x 20 мм
ISBN-13 | 9789919268916 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2022-06-17 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 392 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Хэмжээс | 205 x 145 x 20 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй