Төмөр сар: Хятадын цагаач ажилчдын яруу найраг

Main cover


АНГИЛАЛ
Яруу найраг
ХУДАЛДААНД
2022
Есдүгээр сар 21
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
200
Нүүр
ISBN-13
9789919270049
ХЭМЖЭЭС
200 x 130 x 15 мм

Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Яруу найрагч гээч зөвхөн төгөлдөр хуурын аялгуунд уншигдаж, улаан дарс шимэнгээ сонсож суудаг, ахуйгаас хальсан сэрэл мэдрэмж бус дарлагдаж мөлжигдсөн олны харилцах хэл, уур бухимдлаа хүргэх дуу хоолой, нийгмийн хувьсал өөрчлөлтөд уриалах хүч, түүх бичлэгийн хэлбэр байж болохыг энэ номноос та бүхэн харах байх.

Хятадын цагаач ажилчдын Төмөр сар түүврийг толилуулж байна. Гэм нь та эл түүврийг уншиж байхдаа яруу найргийн уран чамин хэтрүүлэг, амьдралын хөрснөөс сарнин холдсон уянгын халил, зовлонгийн ихэсгэл, зориудын уйлаан зэрэгтэй таарахгүй ээ. Эдгээр ажилчдын амьдарч буй орчин, бичиж буй шүлгүүдэд туссан нийгмийн асуудлууд нь зөвхөн нэг улсаар хязгаарлагдахгүй. Аж үйлдвэржилт, үсрэнгүй хөгжлийн бахархалт дүр зургийн сүүдэрт, тэр бүхнийг улаан гараараа бүтээж буй эгэл жирийн хүмүүсийн хатуу хувь тавилан ямагт гээгдэж, мартагддаг нь орчин үед улам бүр өршөөлгүй болжээ. Иймийн учир бид тус түүврийг зориуд сонгон монгол уншигчдадаа хүргэж байгаа юм.

Уран зохиол, соёл урлаг сонирхдог цөөн тооны ажилчид орон гэрээсээ алс хол үйлдвэр, барилга, уурхай зэрэг өгүүлшгүй хүнд орчинд ажиллах зуураа үзэж харсан, биеэр туулснаа бичиж эхэлсэн нь нийгмийн доод давхаргынхны гараар бичигдсэн яруу найргийн цоо шинэ төрөл зүйлийг нээж үлдээсэн байна. Төмөр сар түүвэр дэх нажидыг Хятадын яруу найргийн яруу түүхийн 2000 жилийн хаанаас ч хайгаад олохгүй л болов уу!


Үзүүлэлт

ISBN-139789919270049
Худалдаанд гарсан огноо2022-09-21
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо200 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин155 гр
Хэмжээс200 x 130 x 15 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй