Хамаг Монголын эзэнт улсын ур дүй ухаан урлалын онцлог

Хамаг Монголын эзэнт улсын ур дүй ухаан урлалын онцлог
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Түүх бол ухаарлын мэлмий билээ. Өнөөгийн даяаршлын нөхцөлд бид бүхэн үндэснийхээ түүх, соёлын баялаг өв уламжлалаас судалж, суралцах хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаа болно. Манай өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх, өв соёл бол бидний тусгаар тогтнол, эв нэгдэл, аюулгүй байдал зэрэг олон зүйлд үндэсний дархлаа болж ирсэн үнэт зүйл мөн.
Иймээс энэхүү бүтээлдээ Хамаг Монголын Эзэнт улсын соёл, аж байдлын бүтээн байгуулалт, дайтахуйн ухаан, хүнслэх ухаан зэрэг тэр үеийн монголчуудын бүтээсэн уламжлалт соёлын үнэт зүйлсийг олон арван баримтад түшиглэн тайлбарласан.
Тухайлбал, уг бүтээлийн “Соёлын түүх” гэсэн эхний бөлөгт гүрэн улсын түүх, отог аймгийн түүх, чоносын хорин долоон отог, билэгдэлтэй холбоотой сонирхолтой түүхийг өгүүлсэн.
“Хамаг Монголын аж байдлын бүтээн байгуулалт” гэсэн дэд бөлөгт эсгий туургатны бүтээн байгуулалтын эх, гэрийн хөгжил, гэрийн бүтэц ба түүний билэгдэл, Хамаг Монголын үеийн гэр сууц, гэрийн дотоод засал, хөсөг тэрэг, асар майхан, хүрээний тухай бичсэн.
“Хамаг Монгол Эзэнт улсын дээл хувцасны соёл” гэсэн гурав дахь бөлөгт хувцас, малхай, ёслол хүндэтгэлийн малхай, тэр үеийн отог аймгуудын хувцасны соёлыг олон сонирхолтой зургаар дэлгэрэнгүй өгүүлсэн буй.
“Дайтахуйн ухаан ба цэргийн соёл” гэсэн дөрөв дэх бөлөгт нүүдэлчин монголчуудын дайтахуйн өвөрмөц ухаан, цэргийн соёл, Чоносын 27 отог туг сулд, цэрэг дайны ерөнхий цэгцийн тухай өгүүлсэн байна.
“Хүнслэх ухаан” гэсэн тав дахь бөлөгт цай барих зан заншил, зоог барих зан заншил, гүнцэг барих зан заншил, аягачны соёл, найр, хээрийн зоогийн талаарх мэдлэг ухааныг тайлбарласан.
Эдгээр агуулгаас харахад, зохиогч өнөөгийн монголчуудад манай үндэсний уламжлал, түүх, соёлын үнэт зүйлсийг ойлгуулж, танин мэдүүлэхэд ач холбогдолтой бүтээл юм.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919270964
- Худалдаанд гарсан огноо : 2022-06-16
- Формат : Хатуу хавтастай
- Нүүрний тоо : 370 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Хэмжээс : 295 x 245 x 20 мм
ISBN-13 | 9789919270964 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2022-06-16 |
Формат | Хатуу хавтастай |
Нүүрний тоо | 370 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Хэмжээс | 295 x 245 x 20 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй