Модон урлал: Монгол Авдар цуглуулгын дээжис
Монгол авдар нь нүүдэлчин монголчуудын хэрэглэж заншиж ирсэн хэрэглэлийг түүхэн хөгжил талаас нь судалж, судалгааны үндсэн дээр бүтээгдсэн үнэтэй ном билээ. Монголчуудын эдийн дээд ариун сав мөн айл гэрийн гоо сайхан үзэмж, итгэл бишрэлийг шингээсэн бэлгэдэл тул үе уламжлан үр хүүхдүүддээ үлдээдэг эрхэм эд билээ. Нүүдэлчин монголчуудын амьдралын түүхийг тээсэн соёлын өв юм.