Шөнө ногоо ургадаг

Main cover


АНГИЛАЛ
Өгүүллэг, түүвэр зохиол
ХУДАЛДААНД
2022
Арван нэгдүгээр сар 29
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
102
Нүүр
ISBN-13
9789919276232
ХЭМЖЭЭС
180 x 120 x 5 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Ж.Лхагва Монголын уран зохиолын дал, наяад оны “үзэгдэл” байсан... Тэр хорвоогийн чулуунаас, нар саранд хүртэл сэтгэж чаддаг, тэнэгүүдээс хувь илүү толгой өндөр нэгэн билээ...
Бичсэн өгүүллэгүүд нь “хүр хорхой” нэхсэн дорнын торго мэт...
Хүн төрөлхтөн “тэнгэр” болсон хойно нь магтаалаа харамладаггүй болдог юм билээ. Би амьдад нь магтаалыг Лхагваагаасаа харамлаж яваагүйдээ би бардам явдаг.
Тэр хүний “дээж” байсан. Бид өнөөдөр өрөм, хусам шиг хүмүүсийн дунд амьдарч явахдаа давтагдашгүйг илүү их, жил ирэх тутам үгүйлж явна...
Надад битгий хэл, монголын уран зохиолд үгүйлэхийн шалтаг, харуусахын шалтаг нь Лхагваа минь
юм даа!
Би Лхагваагийнхаа, даажинтай инээд, далд
унагасан нулимсных нь гэрч...
Лхагваа шиг тийм хүн байж чадахгүй хүмүүс,
тийм хүн байсан гэж элдвийг ярих хэрэггүй биз ээ! Түүнд минь ойр мэтлээ хол, хол мэтлээ ойр олон нөхөд байсан...

Уран зохиол бол, зохиолчийнхоо мөн чанар, хүн чанарын хуулбар байдаг...
Лхагваа - Зохиолтойгоо даанч адилхан.
Энэ ном, Лхагваагийн номыг санасан олон уншигчдын “бэтэг”-ийг эдгээнэ! гэдэгт эс эргэлзэнэ.
Мартахуйн мананг ярсан, энэ ном үр хүүхдүүдийнх нь хайр хүндэтгэл, хүчин зүтгэлийн хичээлтээр хэвлэгдэж байна. Энэ ажлыг Зохиолчдын эвлэл, миний мэтийн нөхөд нь сэдэж чадаагүйдээ, ичиж суугаагаа нуух юун! Бид амьд байгаадаа түүртээд, үхэгсдээ мартдаг юм биш үү! Энэ ном монголын уншигчдыг эзэгнэсэн номын дахин хэвлэлт болохоор магтаал, зэмлэлийн алин ч хэрэггүй мэт...
Лхагваагийн бүтээлүүд Монголын уран зохиолын хойморт суудалтайг, үгүй гэж хэн маргах юм бэ? Сайн зохиолч, сайн хүн, энэ орчлон дундуур явж өнгөрсөн... Тэр ухаан, ном хоёрыг асгаж өнгөрсөн... Номын оршил дурсамж биш учраас хожмын дурсамждаа зай үлдээж байна. Б.Догмид бид хоёр Лхагваагийнхаа тухай мөн ч олон юмыг бичиж чадна... Лхагваагаа буцсанаас хойш би уулзах хүнээ илтэд цөөлсөн... Хүмүүстэй хөл нийлж алхах, үг нийлж ярих хүн ч татарсан...
Лхагваа минь давтагдашгүй “ганц” тоо юм билээ. Өнгөрсөн он жилүүд надад ингэж л ойлгуулсан. Ирэх он цаг ч ингэж л ойлгуулна гэдэгт итгэдэг...
Лхагваа минь ингэхээр гурван цагийн хүн, гурван цагийн зохиолч!

- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн


Үзүүлэлт

ISBN-139789919276232
Худалдаанд гарсан огноо2022-11-29
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо102 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин105 гр
Хэмжээс180 x 120 x 5 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй