Гимнастик

Гимнастик
Гимнастикийн спорт нь анхны олимпийн тоглолтоос эхлэн, дэлхий, тивийн аварга, олон улсын тэмцээнүүд болон улс, орон тус бүрийн аварга шалгаруулах тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байдаг дэлхий нийтийг хамарсан их спорт юм. Энэ ном спортын гимнастикийн анхны сурах бичиг бөгөөд гимнастикийн хэрэглэл тус бүрийн гол чухал элемент-дасгалуудын техник, заах аргыг боловсруулан бичсэн болно. Сурах бичиг Гимнастикийн хэрэглэл дээрх дасгалуудын техникийн ерөнхий үндэс, Бариултай морь, Цагирагт дүүжин, Харайлт, Савлуур, Турник, Чөлөөт хөдөлгөөн, Акробатик, Дамжуурга, Өндөр нам савлуур, Уран сайхны гимнастик, Хөгжимтэй хийх дасгал гэсэн нийт 12 бүлгээс бүрдэнэ.