Дэлхийн Монголчуудын түүх-9 боть: Түүхийн цоморлиг
Одоогоос 800 000 жилээс хойших үеийн эртний дурсгал судлал, археологийн олдворуудын түүхэн хамаадал зэргээс эхэлсэн Өвгөд монголчууд хийгээд монгол төрхтний үлдээсэн биет соёлын өв дурсгал, түүнд хийсэн олон улсын эрдэмтдийн судалгаа, шинжилгээний үр дүнг нэгтгэн он цагийн үечлэлийн дагуу оруулж, монгол нутаг дахь чулуу, хүрэл, төмөр зэвсэг эдлэлийн үеийн дурсгалууд, бугын дүрст хөшөө, хүн дүртэй хөшөөд, түүний судалгаа, хадгалалт хамгаалал болон холбогдох үеийн соёл иргэншил, омог аймгуудын түүхийн холбогдлуудын зураг сэлт, хавсралтуудыг оруулсан.