Таван тойргийн судар: Самурайн дайтах тулалдах урлаг

Таван тойргийн судар: Самурайн дайтах тулалдах урлаг
“Таван тойргийн судар” нь Ази тив, дорнын соёлоос тэмдэглэгдэн үлдсэн өөрийгөө хийгээд өрсөлдөгчөө ялан дийлэх ухааны тухай хамгийн чухал бүтээлүүдийн нэгд Сүнзийн “Дайтах урлаг”-тай зэрэгцэн зүй ёсоор тооцогддог. Орчин цагт уг судрын агуулга, стратеги, философийг цэрэг арми, бизнес, спорт, хувь хүний хөгжил, ер ямарваа нэгэн зөрчил, өрсөлдөөнтэй тулгардаг бүхий л салбарт шимтэн судалсаар буй.
Зохиогч
Мияамото Мусаши (1584-1645) бол самурайн эринээс тодрон үлдсэн домогт дайчин, тулаанч, философич, ронин буюу эзэнгүй самурай юм. “Ялагдашгүй” хэмээн түүхнээ өргөмжлөгдсөн тэрбээр жаран нэгэн халз тулаан хийж нэг ч ялагдаагүй гэдгээрээ алдаршжээ. Өөрийн буй болгосон хоёр илдээр тулалдах эрдмийг насан туршдаа гүнзгийрүүлэн бясалгаж, амьдралынхаа сүүлийн жилүүдэд “Таван тойргийн судар” нэрээр сийрүүлэн үлдээсэн нь энэ билээ.