Аз жаргалгүй амьдарч байвал монгол хүн та намайг уучлаарай

Аз жаргалгүй амьдарч байвал монгол хүн та намайг уучлаарай
Эл бүтээлд зохиолч, яруу найрагч Д.Урианхайн “Монголын нийгмийн хөгжил хийгээд монгол хүний тухай философи сэтгэмжит 109 бодрол” багтсан болно. Монголчууд бид үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлэх нийгмийг бий болгож чадсан ч өдгөө бүх нийтээрээ оюун санаа, сэтгэлгээний эрх чөлөө, тусгаар тогтнолтой болж, хэрсүүжин урагшлах шаардлага тулгарч буй.
Нэгдмэл ойлголт, үнэт зүйлгүй цаг хугацааг улираасаар байгаа нь бид бүхнийг материаллаг ахуйгаас цааш давж сэтгэн хөгжихөд тушаа болж байгаа юм. Тиймээс зохиолч Д.Урианхай Монголын нийгмийн асуудлыг гаднын онолч, сэтгэгчдийн оюунаар шүүн тунгаасан бус монгол хүний оюун сэтгэлийн угаас, ул дол болсон үг хэллэгээр бус өдөр тутамдаа тэр бүр сонсоод байдаггүй “амьд” агуулгаар бичсэн нь уншигч танд монгол философи сэтгэлгээ, үзэл баримтлалын үндэс болж тавигдах буй за.