Үр бүтээлтэй удирдах ажилтан: Зөвийг үйлдэх тухай уншигчдын итгэл хүлээсэн хөтөч

Үр бүтээлтэй удирдах ажилтан: Зөвийг үйлдэх тухай уншигчдын итгэл хүлээсэн хөтөч
Удирдахуйн ухааны салбарыг үндэслэгч гэгддэг Питер Ф. Дракерын тодорхойлсноор зөвийг үйлдэх хариуцлага хүлээдэг ямар ч хүн, хамгийн их нөлөө үзүүлэх чухал хэдхэн ажилд өөрийгөө хэрхэн дайчлах арга замыг эрэлхийлж буй хэн ч удирдах ажилтан юм.
Энэхүү номын сэдэв ч үр бүтээлтэй ажиллахын тулд өөрийгөө хэрхэн удирдах тухай билээ. Хүн бусдыг үнэхээр удирдаж болдог эсэх талаар хангалттай нотолгоо огт байдаггүй ч өөрийгөө бол хэзээд удирдаж чадна. Үр бүтээлтэй байхад суралцаж болно. Мөн үүнд заавал суралцах учиртай билээ.