Ёгт өгүүллэгүүд

Main cover


АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2023
Арван хоёрдугаар сар 11
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
148
Нүүр
ISBN-13
9789919280949
ХЭМЖЭЭС
180 x 115 x 7 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэхүү түүвэрт “Баярласан нь”, “Бүтэлгүйтэл”, “Төөрсөн хоёр”, “Дуучин хүүхэн”, “Анюта”, “Савхин гутал”, “Гомдлын дэвтэр”, “Бага дарга Дэлсдэг”, “Үймээн сандраан” гэх есөн өгүүллэг “Хүзүүндээ Анна”, “Ионыч” хэмээх хоёр тууж багтжээ. Эдгээр ёгт өгүүллэг, туужаар дамжуулан тухайн үеийн нийгмийн хүлээлт, хатуу чанд дэг журам хувь хүний хүсэл мөрөөдөлтэй зөрчилдөж буйг харуулсан юм. Улмаар зохиолчийн амьдарч асан XIX зууны Орос улсын нийгэм, эдийн засгийн үнэн бодитой нөхцөл ч эл өгүүллэгүүдэд анзаарагдана. Дүрүүд нь ихэвчлэн баян чинээлэг сурвалжит язгууртнаас авхуулаад ажилчин болон ядуу тариачин зэрэг янз бүрийн анги давхаргын хүмүүс байх агаад улмаар үзэл бодол, ертөнцийг харах өнцөг, юунд үнэ цэн өгч, юуг өндрөөр үнэлж буй нь хүртэл ялгаа зөрүүтэй буйг илэрхийлнэ.


Үзүүлэлт

ISBN-139789919280949
Худалдаанд гарсан огноо2023-12-11
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо148 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин300 гр
Хэмжээс180 x 115 x 7 мм

Зохиолчийн талаар

Оросын алдарт сонгодог жүжгийн зохиолч Антон Павлович Чехов 1860 оны 1-р сарын 29-нд Таганрогт худалдаачны гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр уран бүтээлийнхээ 25 жилийн хугацаанд 900 гаруй зохиол (богино өгүүллэг, жүжгийн зохиол, тууж) туурвиснаас олон бүтээл нь дэлхийн сонгодог зохиолд тооцогддог ба Тал, Уйтгарт түүх, Дуэл, 6-р тасаг, Эрчүүд, Дугтуйтай хүн, Жалганд, Хүүхэд, Анд явсан нь, жүжгийн зохиолоос Цахлай, Авга ах Ваня, Эгч дүү гурав, Интоорын цэцэрлэг гэх мэт олныг дурдаж болно. 

А.Чехов хэдийгээр Москвагийн улсын их сургуулийн анагаах ухааны факультетад суралцаж төгссөн ч уран зохиолын үйл хэрэгт өөрийгөө зориулсан бөгөөд "Анагаах ухаан бол миний хууль ёсны эхнэр, харин уран зохиол бол нууц амраг" хэмээн хэлдэг байв. Нийгмийн тулгамдсан асуудлыг нэвтэрхий мэддэг, гарамгай сэтгэлзүйч, амьдралын гүнд нэвтэрсэн зохиолчийн хувьд түүний бүтээлүүдийг 1890-ээд оны эхээр Орос оронд хамгийн их унших болжээ. Чехов 1890 онд ялтнуудыг цөлдөг Сахалин аралд очиж судлаач, эмч, социологичоор гурван сар ажиллахдаа 1892 онд Мелихово тосгонд эдлэн худалдан авч, өөрийн хөрөнгөөр эмнэлэг бариулж, тариачдын хүүхдүүдэд зориулж гурван сургууль байгуулан, шуудан, цахилгаан мэдээг нэвтрүүлсэн юм. Энэ үеэр 6-р тасаг, Дугтуйтай хүн, Ионыч, Тошлой, Тосгоны мөчлөг мөн Гурван жил, Ваня ах, Цахлай туужаа бичсэн байна.

1897 онд Чеховын сүрьеэ өвчин хүндэрсэн тул намар, өвөлдөө Ницца, Парист, дараа нь 1898 онд Ялтад шилжин суух болов. 1903 онд Чехов Интоорын цэцэрлэг уянгын жүжгээ бичиж дуусган 1904 онд тайзнаа тавьсан нь түүний сүүлчийнх нь бүтээл байлаа. Чехов сүрьеэ өвчин нь улам хүндэрсээр 1904 оны 7-р сарын 15-ны шөнө бие нь муудахад дуудлагаар ирсэн эмчид "Би үхэж байна" хэмээн цог золбоотой хэлээд, оргилуун дарсаа аажуухан ууж дуусгасныхаа дараа удалгүй өөд болсон гэдэг.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй