Эмэгтэй

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2023
Арван хоёрдугаар сар 25
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
106
Нүүр
ISBN-13
978-9919-28-095-6
ХЭМЖЭЭС
180 x 115 x 7 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Уг зохиол ой санамжаа алдах өвчтэй болсон ээж нь амьдралынхаа сүүлийн өдрүүдийг үдэн нас барж буйгаар эхэлдэг. Ээжийнхээ тухай зохиолч бичсэн мэт боловч хөндлөнгийн нүдээр нэгэн эмэгтэйг ажиглаж судлан бичсэн хүүрнэл юм. Нэгэнтээ зохиолч би энэхүү бичвэрээ уран зохиолоос арай доогуур үнэлнэ гэж зохиолдоо дурдсан нь бий. Магтаал сайшаал, талархал, хайр энэрэл дүүрэн уран зохиол дах ээжийн дүрээс тэс өөр бодит бөгөөд амьд дүр. Магад тэгвэл та энэ номыг уншсанаар сэтгэлийн тайтгарал олж авах биз. Нас дээр гарч ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нэгэн эмэгтэйн түүхээр аялахдаа та өөрийн сэтгэлээ эрхгүй онгичиж хэн нэгэнтэй сайтар ярилцсан мэт болох байх. “Эмэгтэй” зохиол нь Нью Йорк таймс сонины онцлох номоор шалгарч Лос Анжелесийн номын шагналын эцсийн шатанд шалгарчээ.


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-28-095-6
Худалдаанд гарсан огноо2023-12-25
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо106 нүүр
Эрхлэн гаргасан
Бүтээлийн хэлМонгол
Жин300 гр
Хэмжээс180 x 115 x 7 мм

Зохиолчийн талаар

Зохиолч Анни Эрно 1940 онд төрсөн, өөрийн амьдралын археологич гэдгээрээ алдартай бөгөөд “Он жилүүд” баримтат бүтээлээрээ 2022 онд нобелийн шагнал хүртсэн юм.

Анни Эрно бол уран зохиолын шагнал хүртсэн Францын 16 дахь зохиолч бөгөөд анхны Франц эмэгтэй юм. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнд баяр хүргэхдээ “Мартагдсан хүмүүсийн болон эмэгтэйчүүдийн дуу хоолой” гэж тодотгожээ. Түүний зохиол бүтээлүүд намтар, социологитой нягт холбоотой байдаг аж. Анхны номоо 1974 онд хэвлүүлсэн бөгөөд “Эмэгтэй” зохиолыг 1988 онд бичжээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй