Нэгдүгээр биеийн ганц тоо
Хүмүүн бид баяр, гуниг ээлжилсэн амьдрал хэмээх их далайг туулдаг. Тэр л хүмүүний амьдралын шаргал хуудас болсон эгэл өдрүүдийн дурсамж, хайр дурлал, хагацал гуниг, дур тачаал, хошигнол, хорсол, тэсвэр тэвчээр, ганцаардал, худал хуурмаг, үнэнч сэтгэл, төсөөлөл мөрөөдөл гээд амьдралын олон өнгө, мэдрэмжийг мэдрүүлэх “Нэгдүгээр биеийн ганц тоо” хэмээх өгүүллэгийн түүврийг уншигч танд өргөн барьж байна.
Харилцан адилгүй цаг хугацаанд амьдралынх нь нэгээхэн хэсэгт тохиосон (үгүй ч байж болох) үйл явдлыг өгүүлэгч хүүрнэхдээ нууцлаг өвөрмөц дүрүүд болон дуу хөгжим, спорт зэрэгтэй уялдуулан дүрсэлсэн нь уншигчдад нарийн нандин мэдрэмж төрүүлэх биз ээ.
Нэгдүгээр биеийн өгүүлэмжээр хүүрнэх өгүүллэгүүдээс зөвхөн "Якулт хараацай багийн тухай шүлгийн түүвэр”-т л зохиолч өөрийн нэрийг дурдсан байдаг. Тиймээс энэ нь зохиолчийн жинхэнэ намтар дурсамж уу, уран зохиол уу гэдэгт хэн нэгэн нь эргэлзэж ч магад. Зарим уншигч эдгээр өгүүллэг нь ганц өгүүлэгчтэй гэж таамагласан бол зарим нь жазз хөгжим, бейсболд дуртай ахимаг настай эрэгтэй өгүүлэгч бол зохиолч өөрөө гэж үзсэн нь бий. Зохиолчийн өгүүллэгийн түүвэр уншигч танд мөн л асуулт үлдээж, нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэхэд хүргэх биз ээ. Танд өгүүллэг аль өнцгөөс хүрч, ямар бодолд автуулахыг таашгүй.