Байр суурь

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2024
Гуравдугаар сар 18
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
116
Нүүр
ISBN-13
9789919281168
ХЭМЖЭЭС
180 x 115 x 8 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Францын зохиолч Анни Эрно Байр суурь (La Place, 1983) зохиолдоо боловсрол, гэрлэлт, хувь хүний үнэт зүйл, хэл яриа, зан араншин, нийгмийн давхарга зэрэг амьдралын өнгө будгийг хайр хагацал, гуниг зовлон, үл ойлголцол гэх сэтгэлийн нарийн нандин мэдрэмжтэй хослуулан аав охин хоёрын харилцааг энгийнээр хүүрнэжээ. Тодруулбал, 12 настайдаа сургуулиа орхиж үйлдвэрийн ажилчин, улмаар бизнес эрхлэгч болсон аав, хувийн сургуульд суралцдаг (буржуаз) байсан охин хоёрын хоорондын харилцаа хийгээд ялгааг дүрсэлсэн аж. Аав нь ном уншдаггүй, “соёл” гэдгийг зөвхөн “газар тариалан эрхлэх” гэх утгаар ойлгодог байсан авай.

Байр суурь хэмээх зохиолчийн дөрөв дэх номыг судлаачид “уран зохиолын нээлт” гэж цохон тэмдэглээд “цөөн хуудсанд эцгийнхээ амьдрал ахуй, түүнийг бүтээсэн нийгмийг бүхэлд нь дүрсэлжээ” хэмээн дүгнэсэн ажээ.


Үзүүлэлт

ISBN-139789919281168
Худалдаанд гарсан огноо2024-03-18
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо116 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин310 гр
Хэмжээс180 x 115 x 8 мм

Зохиолчийн талаар

Зохиолч Анно Эрни 1940 онд төрсөн, өөрийн амьдралын археологич гэдгээрээ алдартай бөгөөд “Он жилүүд” баримтат бүтээлээрээ 2022 онд нобелийн шагнал хүртсэн юм.

Анно Эрни бол уран зохиолын шагнал хүртсэн Францын 16 дахь зохиолч бөгөөд анхны Франц эмэгтэй юм. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнд баяр хүргэхдээ “Мартагдсан хүмүүсийн болон эмэгтэйчүүдийн дуу хоолой” гэж тодотгожээ. Түүний зохиол бүтээлүүд намтар, социологитой нягт холбоотой байдаг аж. Анхны номоо 1974 онд хэвлүүлсэн бөгөөд “Эмэгтэй” зохиолыг 1988 онд бичжээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй