Амьдрах шинжлэх ухаан: Өдөр тутмын хэвшлээ эргэн харах 219 шалтгаан







Амьдрах шинжлэх ухаан: Өдөр тутмын хэвшлээ эргэн харах 219 шалтгаан
Өдөр тутмын дадал хэвшлийн цаадах шинжлэх ухааны ойлголтыг танин мэдэж эрүүл, аз жаргалтай, бүтээлч аж төрөөрэй.
Бидний төдийлөн ойшоодоггүй, тогтсон үйлдлүүд үнэндээ амьдралын сэтгэл ханамжийг бууруулдаг гэдгийг та мэдэх үү? Цоо шинэ судалгаа, нотолгоогоор дүүрэн энэ номд Др.Стюарт амьдралын нэг өдрийг шинжлэх ухаанчийн нүдээр нягтлан, итгэж үнэмшиж явсан хэвшмэл ойлголтуудыг баримттайгаар дэлгэн илчилжээ. Тухайлбал, өдөрт 8 аяга ус уух үнэндээ хэтэрхий их; өглөөний цай өдрийн хамгийн чухал хоол биш зэргийг та олж мэдэх болно. Түүнчлэн “өглөө босоод шүдээ угаах уу, цайгаа уусны дараа юу?” “сэтгэл түгшээм бодлуудаа хэрхэн удирдах вэ?” зэрэг олон асуултын хариулт энэ номд бий.
Сэтгэл судлал, шим тэжээл, болон биологи, физикийн салбарын орчин үеийн судалгаанд үндэслэн Др.Стюарт Фарримонд олны хуйлран дагадаг хэв маягийг илчилж, өдөр тутамд зөв шийдвэр гаргахад тань туслах олон олон зөвлөгөөг багтаажээ.
Нэг өдөр- нэг бие- шинжлэх ухааны 200 гаруй жишээтэй.