Түүхийн сургамжууд

Түүхийн сургамжууд
Түүхийн сургамжууд нь газар зүй, биологи, үндэстэн, характер, ёс суртахуун, шашин, эдийн засаг, социализм, засаглал, дайн, хөгжил дэвшил ба доройтол зэргээр хүн төрөлхтний түүхийг олон талаас нь задлан шинжилсэн, нийгмийн ухааны төдийгүй философийн бүтээл юм. Зохиолч Вилл ба Ариэл Дурант нар хүмүүний хөгжиж дэвшсэн мөн уруудан доройтсон түүхийг товч, тодорхой тайлбарласан нь биднийг цаг хугацаагаар аялуулах мэт болно. Тэд уг бүтээлдээ агуу хүмүүсийн үзэж туулсан амьдрал, тэдний гаргасан санаа оноо, ололт амжилтыг томоохон байлдан дагуулалт болон дайн тулааны давтамжтай холбон өгүүлсэн нь өнгөрснийг тодруулж, амьдралын утга учрыг гэрэлтүүлжээ.
Түүхийн сургамжууд бол зохиолч Вилл ба Ариэл Дурант нарын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн томоохон үйл явдлуудын тухай өөрсдийн харах өнцгийг эсээ болгон бичсэн ном бөгөөд 1968 онд баримтат бүтээлийн төрөлд Пулитцерийн шагнал хүртсэнээрээ алдартай. Мөн тэд 1977 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний одонгоор шагнуулсан юм. Хүний эрх, нийгмийн шинэчлэлийн түүчээлэгчид Вилл, Ариэл нар туурвисан бүтээлүүдээрээ дэлхий дахины уншигчдыг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар буй билээ.
Зохиолчдын хувьд түүх “...зөвхөн хэн нэг хүний тэнэглэл, гэм бурууг сануулдаг тэмдэглэл...” байсангүй. Хүн төрөлхтний энэ товч намтар болбоос өнөө цагийг гэрэлтүүлсэн өнгөрсөн үеийн ул мөрийг судалсан тэмдэглэл юм.